• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-03 09:54:39    
Хятадын Коммунист Намын удирдсан олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвлөлдөх тогтолцооны үндсэн агуулга

CRI

      Хятадын Коммунист Намын удирдсан олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвлөлдөх тогтолцоо бол Бүгд Найрамдах Хятад Ард Улсын улс төрийн нэг үндсэн тогтолцоо юм.

      Хятадын Коммунист Нам бол Бүгд Найрамдах Хятад Ард Улсын цорын ганц төрийн эрх баригч нам мөн.

     Ардчилсан 8 нам бүлэг нь Хятадын Коммунист Намын удирдлагыг хүлээсэн угтвар нөхцөл дор төрийн хэрэгт оролцох намын статустай байдаг бөгөөд Хятадын Коммунист Намтай хамтран ажиллаж засгийн эрх барих, ажилд оролцох гэсэн бол Хятадын Коммунист Намын удирдсан олон нам хамтран ажиллах тогтолцооны агуулга болно.

     Улс төрөөр зөвлөлдөх тогтолцоо бол Хятадын Коммунист Намын удирдлага дор олон Ардчилсан Нам Бүлэг, Иргэдийн байгууллага, үндэстний цөөнхүүд болон нийгмийн олон этгээдийн төлөөлөгчид улс орны том том бодлого болон улс төрь эдийн засаг, соёл, нийгмийн амьдрлын чухал чухал асуудлаар шийдвэрт бодлого тогтоохоос өмнө зөвшилцэл хийх, шийдвэрт бодлогын хэрэгжилтийн явц дахь чухал чухал асуудлаар зөвшилцэлгээ хийх тогтолцоо юм.

     Хятадын ардын улс төрөөр зөвлөлдөх тогтолцоо нь Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлөөр зохион байгуулалтын хэлбэрээ болгодог юм.

     Улс төрөөр зөвлөлдөх явдал бол Хятадын Коммунист Намын удирдсан олон намын хамтын ажиллахын хамгийн гол улс төрийн агуулга болон зохион байгуулалтын хэлбэр юм.

     Улс төрөөр зөвлөлдөх явдал бол нэгдмэл фронтын хэлбэрүүдийн нэг болно.

      Хятадын Коммунист Намын удирдсан олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвлөлдөх тогтолцооны оршин тогтнох улс төрийн үндэс суурь нь дөрвөн үндсэн зарчим юм.

      Урт хугацаанд зэрэгцэн орших, бие биедээ хяналт тавих, чин үнэнчээр харилцах, яруу алдар ичгүүр гутамшгийг хамтаар хүлээх гэсэн бол Хятадын Коммунист Нам болон олон Ардчилсан Нам хамтран ажиллахын үндсэн чиг шугам юм.