• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-03 18:48:03    
УТЗЗБХХ-ны ээлжит чуулган чуулж эхэллээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит чуулган 3-ны үдээс хойш Бээжинд нээгдэж, Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлин нарын зэрэг нам төрийн удирдагчид нээлтийн ёслолд оролцлоо.

      УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлин уг чуулган дээр Хятадын олон нам бүлэг, олон үндэстэн олон этгээдийн 2100 гаруй гишүүдэд хандан Байнгын Хорооны ажлын тайлан хийсэн байна. Тэрээр 2008 оны Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн олсон амжилтыг үнэлж, Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл хүний төлөө байх үзэлтэйг өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлэх тал бүрийн ажилтай уялдуулж, ард иргэдийн ашиг сонирхлыг хамгийн чухалд үзэж, ард иргэдийн санаанд нийцсэн үнэн үг хэлж, ард иргэдийн санаанд нийцсэн санал дэвшүүлж, ард иргэдийн сэтгэлийг олсон бодит хэрэг хийх хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.

      2009 оны ажлын байршуулалтын талаар Жя Чинлин хэлэхдээ, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөл эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийг батлахыг тэргүүн чухал үүрэг болгож, нийгмийн эвсэг зохицонгуй тогтвортой байхыг чухал үүрэг болгож, улс төрөөр зөвшилцөх, ардчиллаар хяналт тавих, улс төрийн үйл хэрэгт гар бие оролцох үүргээ хянамгай биелүүлж, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах, социалист орчин үеийн байгуулалтыг ахиулахыг төлөө идэвхтэй үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\