• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-03 17:57:24    
Хятадын Ардын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны ээлжит чуулган эхлэв

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Ардын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны ээлжит чуулган 3-ны үдээс хойш Бээжинд эхлэв. УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 2100 гаруй гишүүн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлиний 11 дэх сонгуулийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны Байнгын хорооны өмнөөс хийсэн жил тутмын ажлын тайланг сонсов. Энэ ажлын тайлан нь элбэг баялаг тоо баримт болон дэлгэрэнгүй баримт жишээгээр УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны өнгөрсөн онд хийж бүтээсэн ололт амжилтыг харууллаа. Улс төрөөр зөвлөлдөх, ардчилсан хяналт тавих, улс төрийн үйл хэрэгт оролцож төрийн хэргийг авч хэлэлцэх зэрэг талаар Хятадын улс төрийн зөвлөлдөх энэ дээд байгууллага улс орны өмнөөс арга ухаан гаргаж, ард түмний санал бодлыг илэрхийлсээр ирсэн бөгөөд ажил хэрэг дээрээ хэрэгжүүлсэн байна.

1 2 3 4 5