• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-03 18:11:29    
УТЗЗБХХ-ны чуулганыг итгэл төгөлдөр хүсэн хүлээж байна

Хятадын Олон Улсын Радио

     Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 11 дахь удаагийн Бүх Хятадын Хорооны хоёрдугаар чуулган 3-р сарын 3-ны өдрийн үдээс хойно Бээжинд чуулсан байна. 2009 оны Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн чуулган нь хэдийгээр жилд нэг удаа чуулдаг хэдий ч, орон даяар энэ чуулганыг анхаарч, дэлхий дахины анхаарлыг татаж, 1 тэрбум 300 сая хятадчууд итгэл төгөлдөр хүсэн хүлээж байна.

     Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хороо нь эхэлсэн тэр цагаасаа эдүгээг хүртэл 60 жилийн замналыг туулж билээ. 60 жилийн турш, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хороо нь Хятадын ард иргэдийн аж амьдралд холбогдсон томоохон асуудлаар зөвлөлдөж, ардчилсан хяналт тавин, улс төр болон төрийн үйл хэргийг хянан хэлэлцэж, улс орны улс төрийн амьдралын тал бүрийг улмаар гүн гүнзгий хамарсан байна.

     Хятадын улс төрийн амьдралд Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хороо нь ил тод үүрэг гүйцэтгэж, улам их үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд нэн томоохон түүхт үүрэг хариуцлага хүлээх болсон байна. Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны энэ чуулган нь 60 жилийн замналыг өнгөрүүлсэн ба манай гаригийн банк санхүүгийн хямрал тохиосон хэдий ч томоохон ач холбогдолтой нь гарцаагүй юм.

      Өнөөгийн байдлаар, бүх дэлхийг хамарсан олон улсын банк санхүүгийн хямрал хараахан өнгөрөөгүй бөгөөд Хятадад нөлөөлж эхэлж байна. Аж ахуйн нэгж дампуурч, хот орж ажил хийж байгаа цагаач тариачид ажилгүйдэн нутаг буцаж байгаа ба их сургуулиа төгссөн оюутнууд ажлын байраар хангагдахад бэрхтэй байна. Ард иргэдийн амьдралд холбогдсон чухал асуудлуудаар УТЗЗ нь үр ашигтай зохицуулах бодлого гаргах учиртай.

     Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хороонд ард түмэн хүсэл найдлага тавьж байгаагийн учир нь тэд бол Хятадын нийгмийн олон салбарын содон хүмүүс нь байгаа тул юм. 2100 гаруй гишүүн нь 8 ардчилсан нам бүлэг, намын бус зүтгэлтнүүд, олон нийтийн байгууллага, 56 үндэстний цөөнх болон 5 их шашины 34 бүлгийнхнээс ирэлтэй. Тэдний ашиг сонирхолын эрэл хүсэл нь өргөн их төлөөлөх чанартай юм.

      Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн энэ чуулганд хүмүүс хүсэл найдлага төгс байна. Учир нь ХАУТЗЗ бол Хятадын онцлогтой ардчилсан улс төрийн хэлбэр болсны хувьд үүрэг хариуцлагаа үр ашигтай биелүүлсээр байгаа юм. 1993 онд 8 дахь удаагийн БХАТИХ-ын 1-р чуулганаар "ХКН-ын удирдсан олон нам хамтран ажилласан улс төрийн зөвлөлдөх дүрмийг урт хугацаагаар хөгжүүлэх" гэснийг үндсэн хуульд оруулсан байна. Өнгөрөгч нэг жилд, УТЗЗ-ын Бүх Хятадын Хороо нь 4700 гаруй төсөл дэвшүүлж, үүний 90 хувийг нь өнөө зохицуулж байна. Тун саяхан УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны шинжлэх ухаан техник, эдийн засгийн салбарын гишүүд өсөлтийг батлах, дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөх, бүтцийн зохицуулалт хийх, хөгжлийг ахиулах зэрэг тусгай асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд Төрийн Зөвлөлийн арав гаруй яамдын хариуцлагтай хүн чуулганд оролцож сонссон байна. Иж бүрэн хууь дүрмийн байгуулалтаар дамжин, УТЗЗ-ын улс үндэсний улс төрийн амьдрал дахь байр суурь өдрөөс өдөр дээшилж байна.

      2-р сарын 23-ны өдөр, УТЗЗ-ын 11 дахь удаагийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жао Чизэн Шянган, Аомэний сэтгүүлчдийг тусгай цайллагад урьсан байна. Шянганы "Вэнь Хүй Бао сонин" мэдээлэхдээ, уг чуулганаас өмнө, хэвлэл мэдээллийн сэтгүүлчидтэй харилцаж байгаа нь УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны түүхэнд анх удаа болж байгаа үйл хэрэг юм гэжээ. Энэ нь Хятадын ард түмний УТЗЗ өдрөөс өдөрт нээлттэй болж, уян хатан байгааг харуулж байна гэж гадаадын сэтгүүлч үзсэн байна.

     Мэдээлэл холбооны эрин цаг болж байгаа өнөө үед, интернет сүлжээ нь гишүүдийн улс төрт оролцох шинэ зам суваг болсон байна. Их олон гишүүд өөрийн хувь хүний блок нээж, өөрийн санал бодлоо ил нийтэлж, интернет сүлжээ ашиглагчдын саналыг хураан авч байна. Хятадын шийд бодлого боловсруулан тогтоогчид интернет сүлжээ ашиглагчдын анхаарлыг маш их чухалд үзэж байгаа нь ард иргэдийн улс төрт оролцох идэвхжлийг ихээр бадруулсан байна. \Номин, Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав.\