• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-03 19:11:40    
Үндэсний зэргийн зохиогчийн эрхийн солилцооны төвийг байгууллаа

Хятадын Олон Улсын Радио

      Саяхан Хятадын зохиогчийн эрхийг хамгаалах төв болон Бээжингийн хотын Дүн Чэн Чюй тойрог хамтаар байгуулсан олон улсын зохиогчийн эрхийн солилцооны төв нь албан ёсоор байгуулагдсан байна, энэ бол Хятадын хамгийн анхны үндэсний зэргийн зохиогчийн эрхийн солилцооны төв байж, мөн одоогоор Хятадын хамгийн том, хамгийн нэр хүнд бүхий зохиогчийн эрхтэй зохиол бүтээлийг бүртгэх төв, зохиогчийн эрхийн ерөнхийлсөн чанартай зах зээл болон зохиогчийн эрхийн хөрөнгийн эрхлэлтийн тавцан байгаа юм. Уг төв байгуулагдсан нь Хятадын зохиогчийн эрхийг хамгаалах салбар шинэ хэлбэрийн зохиогчийн эрхийн солилцооны арга хэлбэрийг хайж байгаа харуулсан байна.

        Шинээр байгуулагдсан олон улсын зохиогчийн эрхийн солилцооны төв нь Бээжингийн Жүн Гуань Цүнь шинжлэх ухаан техникийн хүрээлэнд байрлаж, ашиглалтад шилжих ёслол дээр Хятадын зохиогчийн эрхийг хамгаалах үндэсний ерөнхий газрын орлогч дарга Янь Шюхун хэлэхдээ, зохиогчийн эрхийн солилцооны төв байгуулагдах нь зохиогчийн эрхтэй холбоотой ажил төрлийн хөгжлийг ахиулах томоохон арга хэмжээ байгаа юм гэжээ.

        1990 онд Хятад улс нь анхны "Зохиогчийн эрхийн хууль"-ыг боловсруулан тогтоож, 1992 онд Хятад улс "Бернегийн нийтийн гэрээ" болон "Олон улсын зохиогчийн эрхийн нийтийн гэрээ"-д оролцож, Хятадын зохиогчийн эрхийн зах зээл олон улстай алхаа нэгдсэн байна. Гэвч ардын дунд зохиогчийн эрх гэдэг ухагдахуун мөн нэлээд танил бус байсаар иржээ. 2001 онд Хятад улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэн орж, Хятадын засгийн газар зохиогчийн эрхийг хамгаалах ажлыг цаашид чухалд авч үзэн, зохиогчийн эрхийн ажил төрлийн хөгжлийг түргэтгэсэн байна.

        Хятадын зохиогчийн эрхийг хамгаалах төвийн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2008 онд Хятадын компьютерын програмын зохиогчийн эрхийн бүртгүүлсэн хэмжээ нь 2007 оны мөн үеийнхээсээ 90 гаран хувиар нэмэгдэж, 2006 он болон 2007 оны нийт хэмжээнээс давсан байлаа. Хятадын зохиогчийн эрхийг хамгаалах төвийн дарга Дуань Гүйжяний үзэж байгаагаар, улсын холбогдох бодлогын дэмжлэг дор Хятадын зохиогчийн эрхийн ажил төрлийн түргэн хөгжсөн нь зохиогчийн эрхийн ерөнхийлсөн чанартай үйлчилгээнд нэн өндөр шаардлага тавьсан байна. Олон улсын зохиогчийн эрхийн солилцооны төв байгуулсан нь мөн үүнтэй холбоотой гэжээ.