• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-04 17:15:56    
Хөдөө тосгоны хөгжилд шинжлэх ухааны дэмжлэг үзүүлэх эрч хүчээ нэмэгдүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улс бол 800 сая хөдөө тосгоны хүн амтай хөдөө аж ахуйн том гүрэн юм. Өнөө Хятадын засгийн газар хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникт оруулах хөрөнгө оруулалтаа цаашид нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн төрөл бүрийн чухал төслийн бэрх асуудлуудыг түргэн зохицуулж, үүний улмаар үр тарианы үйлдвэрлэлийн ерөнхий хүчин чадлыг дээшлүүлж, тариачдын орлогыг нэмэгдүүлэхэд бат бэх дэмжлэг үзүүлэх гэж байгааг сурвалжлагч саяхан сурвалжлах явцдаа ойлгосон байна.

     Хятадын тариалангийн талбайн нөөц баялаг хомс болж байгаа байдалд, хөдөө аж ахуйн хөгжлийн шинжлэх ухаан техникт түшиглэх хэмжээ ирэх тутам нэмэгдэж, шинжлэх ухаан техник нь Хятадын засгийн газар болон өргөн олон тариачдад хөдөө аж ахуйн хөгжлийг ахиулахын үндсэн арга замаар үзэгдэх болсон байна. Яг ийм учраас саяхан өндөрлөсөн бүх Хятадын шинжлэх ухаан техникийн ажлын зөвлөгөөн дээр орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэхийг шинжлэх ухааны салбарын энэ жилийн чухал ажлын нэгээр жагсаасан байна.

     Хятадын Шинжлэх ухаан техникийн сайд Вань Ган хэлэхдээ, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийг түргэтгэх, хөдөө тосгон, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн шинийг нээхийг түргэтгэх, хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн үндсэн арга зам бол шинжлэх ухаан техникийн дэвшлийг ахиулахад оршино. Төв засгийн газрын 1-р баримт бичигт дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөхөд хамгийн их нөөц хүчин хөдөө тосгонд байж, эдийн засгийн тогтвортой, нэлээд түргэн хөгжлийг биелүүлэхийн үндсэн баталгаа нь хөдөө аж ахуй мөн гэж онцлон дурдсан байна. Иймээс нэгд, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн нээлтийг түргэтгэнэ. Хоёрт, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг эрчимжүүлнэ гэжээ.

     Хятадын Шинжлэх ухааны салбарууд өндөр ургацтай шинэ сортыг гарган шинжлэх ухаан техникийн ололт амжилтыг ихээр нэвтрүүлэхээр дамжин хөдөө аж ахуйн хөгжилд шинжлэх ухааны үр ашигтай баталгаа хангахаар төлөвлөж байна. Одоо бол яг хаврын тариалангийн цаг үе . Хятадын олон газрынхан өмнө өмнөхөөс нэн их цар хэмжээтэйгээр шинжлэх ухаан техникийн ажилтныг тариан газар илгээж судалгаа шинжилгээ хийлгэн, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн бэлтгэл дамжаа эрхэлж байна. Хятадын зүүн өмнөд нутгийн Фүжянь мужийнхан саяхан шинжлэх ухаан техникийн тусгай төлөөлөгчийг хөдөө тосгонд илгээх арга хэмжээ эхлүүлсэн нь нэг жишээ болно.

     Уг мужийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн холбогдох хариуцлагатан Вэн Чиюн хэлэхдээ, уг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 12 сая юаний хөрөнгө оруулж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн ажилтныг зохион байгуулан усан тутаргын соорт бойжуулах, хаврын хүнсний ногоо тарьж ургуулах, экологийн жимсний цэцэрлэгт хүрээлэн хөгжүүлэх зэргээр тариачдад газар дээр нь заан жолоодож тэд нарыг бэлтгэл сургалтад хамруулж байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Шинжлэх ухаан техникийн 100 ажилтныг хөдөө тосгонд илгээн ажиллуулахад нэг бүлэг хүмүүс нь хөдөө аж ахуйн аж ахуйн нэгжид, нөгөө нь тарьж ургуулах ажил эрхэлж байгаа тариачин өрхөд туслах болно. Шинжлэх ухаан техникийн ажилтан аж ахуйн нэгжид очиж зарим сэдвийг хайж, үйлдвэрлэл дээр очиж аж ахуйн нэгжид туслан бодитой асуудлыг нь зохицуулан шийдэж өгнө. Аж ахуйн нэгж бидний мэргэжилтнийг сонгож, мэргэжилтэн ч өөрийн мэргэжлийн дагуу аж ахуйн нэгжтэй ажил төрөл өрнүүлж , холбоотон ажиллаж болно. Тариачдын хувьд усан тутарга тарьж ургуулахаас өмнө тэд нарыг бэлтгэл сургалтад хамруулж, газар дээр нь зааж сургаж, амжилтыг нь нэвтрүүлэх зэрэг багтаж байна гэжээ.

     Өнөө Хятадын жил болгон бүртгүүлж байгаа хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн ололт амжилт 3000 гаруй төрөл зүйлд хүрч , шинжлэх ухаан техникийн дэвшлийн Хятадын хөдөө аж ахуйн хөгжлийг түргэтгэхэд гүйцэтгэх үүрэг өдөр ирэх тутам тодорхой болж байгааг бүртгэл харуулсан байна. Үр соортыг эрлийзжүүлэх, тарьж ургуулах томоохон техник, хорхойдхоос сэргийлэх зэрэг чухал их ололт амжилтыг нэвтрүүлэн хэрэглэхээр дамжин үр тарианы ургацхураалт 1949 онд га бүрийн бараг 1030 килограмм байснаас нэмэгдээд 2005 онд га бүрээс 4500 килограмм ургац хураах болсон байна. \ Урангоо орчуулж, Цэцэн хянав\