• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-04 17:20:17    
Түвд

CRI

      Засаг захиргааны хувиар: Түвдын өөртөө засах районд нэг хот, 6 район (тойрог)байдаг. Бас Сяны хэмжээний нэг хот, 71 Сянь тай. Жич Сяны хэмжээний нэг гарц болон нэг онцгой засаг захиргааны рйон байдаг. Лхаса хот бол ТӨЗР-ны төв бөгөөд бүх рйоны улс төр,эдийн засаг, соёл, зам харилцааны төв болох бөгөөд 1300 гаруй жилын түүхтэй соёлын нэрт хот юм. Лхаса хот Яалуусанбуу мөрний салбар урсгал Лхаса голын дунд урсгалын хойд эрэг дэх далайн түвшнээс 3658 метр өргөгдсөн газар байрилж байдаг. Нийт талбай нь 30мянган хавтгай дөрвөлжин км,400мянган хүн амтай. Yүний дотор, хотын талбай нь 544 хавтгай дөрвөлжин км, хотын хүн ам нь 140мянган хүнд хүрсэн байна. Түвд,Хань,Хотон зэрэг үндэстэн байх бөгөөд Түвд үндэстний хүн ам нь 87хувыг эзэлж байна. Лхаса хотын дүүргийн тариалан мал аж ахуй нэлээд хөгжиж,нэг бүлэг хүсний ногоо, махан бүтээгдүүний бааз байгуулаад байна. ТӨЗР-ны гол гол үйлдвэр аж ахуйн нэгжүүд нь ч Лхасдаа төвлөрч байна.Бүх Лхаса хотод худалдаа сүлжээний цэг 10 мянга гаруй байна.

      1951онд Түвд тайван замаар чөлөөлөгдсөний дараа,ялангуйя 1979 оны өөрчлөлт шинэчилэлтээс хойш,Лхасад асар их өөрчлөлт гарлаа.Хотын дүүрэгт үндэстний өвөрмөц онцлог бүхүй, орчин үеийн стильтэй үлэмж олон барилга сүндэрлэн бослоо. Тухайлбал: Лхаса зочид буудал, Түвдийн ардын их хурлын танхим, Түвдын их сургууль, Түвдын беийн тамир спортын ордон, ТӨЗР-ны больниц,Лхаса кинотеатр,Лхасын багачууд хүүхдийн ордон зэрэг болно. Лхасын зам харилцаа,мэдээлэл холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн барилга байгууламжууд нь ч түргэн хөгжиж байна. Одоо программын жолоодлоготой телефон ажиллуулж,дагуулын холбооны газрын станц байгуулав. Лхасаар төв болгосон бүх төвдын авто замын сүлжээ нэгэнт бий болж,хотын дүүрэгтээ хар зам твьж, бохир усны хоолой гаргажээ.

     Улсын хэмжээний голчлон хөгжүүлж байгаа Ян ба жингийн газрын илчийн ордын талбай нь 20-30 хавтгай төрвөлжин км байна. Газрын хөсөн дорхи илчийн нийт хэмжээ нь секунд бүр 107мянган калорд хүрч,төсөөлхөд 150мянган киловат илч гаргах нөөц байна. Лхаса хотод эртний бичиг дурсгалын газар 200гаруй байна, нээн ашиглаж байгаа аялал жуулчиллын 20гаруй цэг байх бөгөөд 30гаруй үзэмжийн цэгийг нээн ашиглахаар зэхэж байна. Их зуу хийд,Бага зуу хийд, Будлаа ордон, Гандан хийд, Барайбон хийд, Сераа хийд, Норбулинхаа хийд зэрэг нэрт барилгууд бол бүгдээрээ аялал жуулчиллын гол газар юм.Нам нуур, Дэ жүнгийн халуун рашаан болон Линь жөү, Мө жү гүнкагийн дархан цаазтай район бол эх байгалын үзэмж бүрдсэн район юм. Хуучин хотын төв дэх Бакүр зээл ч аялан жуулчлууштай сайхан газар юм.Энд үндэстний гар урлалын бүтээгдүүн, хувцас хунар зэрэг есөн шидын юм бий.