• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-04 17:30:40    
Yэндэсний районы өөртөө засах

CRI

      Түвдийн өөртөө засах район байгууладсан нь: Хятад улсын үндсэн хуулын дагуу,Түвдэд үндэстний районы өөртөө засах дүрэм хэрэгжүүлдэг.Yндэстний районы өөртөө засах гэдэг бол,улс орныхоо нэгдэлтэй удирдалгийг дагаж,цөөнх үндэстний төвлөрөн суусан нутаг районоор үндэс суурь болгон өөртөө засах байгууллага байгуулж,өөртөө засах эрх хэрэгжүүлэн цөөнх үндэстэн өөрөө эзэн болж,тус үндэстнийхээ орон нутгийн дотоод үйл хэргээ удирдхыг хэлж байгаа юм. Хятадын үндэстний өөртөө засах орон нутаг болсон Төвдын өөртөө засах районы өөртөө засах байгууллага нь өөртөө засах районы ардын төлөөлөгчдийн их хурал болон ардын засгийн газар болно.Гол удирдах хүн нь төвд үндэстний иргэн байдаг.Бүүр эрд 1955-оны 3-р сард төв засгийн газраас ТӨЗР-ны бэлтгэл комисс байгуулхаар шийдлээ.1965-оны 9-р сард Лхасд ТӨЗР-ны анхдугаар сонгуулын АТИХ-ын 1-р чуулганыг зарлан хуралдуулж,ТӨЗР албан ёсоор байгуулагдсаныг заралсан байна.Чуулганд оролцсон түвд үндэстний төлөөлөгчийн зонхилох олонх нь өнгөрсөний хамжлагачид боолууд юм.Бас дээд давхаргын эх оронч зүтгэлтэд болон шашны салбарын зүтгэлтэд байна.1993 онд Түвдийн гацаа суурин,Сянь хот болон ӨЗР-ны АТИХ-ын халаа солио хийх сонгууль болход,бүх районд нийт 1 сая 311 мянга гаруй сонгогчын 18 наснаас дээших сонгогч 98.6% байж,сая 201 мянган хүн нууцаар санал оруулав.Согуульд оролцсон хэмжээ нь 91.6%-д хүрсэн байна.Одоо Түвд үндэстнээр гол болгосон орон нутгийн үндэстний төлөөлөгч нь бүх районы гацаа суурьны ардын төлөөлөгчдын нийт тооны 99.92%-г эзэлж байна.Сяны хэмжээний АТИХ-ын төлөөлөгчийн дунд 92.6%-г эзэлж,ТӨЗР-ны зургадахь сонгуулын АТИХ-ын төлөөлөгчийн дотор 82.44%-г эзэлж байна.

      БYРЭН ГYЙЦЭД ӨӨРТӨӨ ЗАСАХ ЭРХ: Хятад улсын үндсэн хууль болон үндэстнийн орон нутгийн өөртөө засах хуулаар,ТӨЗР-д бүрэн гүйцэд өөртөө засах эрх олгосон байна.Yүнд голцуу,орон нутгийн үндэстний улс төр,эдийн засаг болон соёлын онцлогийн дагуу өөртөө засах заалт болонтусгай заалт боловсруулан тогтоох эрхтэй байх,тус орон нутгийнхаа эдийн засгын байгуулалтын үйл хэрэг болон хөгжилд биеэ даан зохицуулалт хийж удирдан,орон нутгийнхаа байгалын эх баялагийг ашиглаж болох,орон нутгийнхаа санхүүгийн орлого болон төв засгийн газраас өгсөн санхүүгийн нөхвөрийг биеэ даан тохируулж ашиглаж болох,үндэстний гэгээрэл боловсрол болон үндэстний хэлвэр маягтай,үндэстний өвөрмөц онцлогтой утга зохиол,урлаг,хэвлэл,мэдээлэл,радио,телевиз,кино зэрэг соёлын ажил үйлсийг биеэ даан хөгжүүлж болох зэрэг багтаж байна.1965 оноос хойш,ТӨЗР-ны АТИХ болон түүний байнгийн хороо нь Түвдийн бодит байдалд нийцсэн,Түвдийн ард түмний ашиг сонирхолыг хамгаалах орон нутгийн онцлогтой 150 гаруй ширхэг хууль тогтоол,заалт,шийдвэр боловсруулан тогтоосон байна.Агуулгийнхаа талаар улс төр,эдийн засаг,соёл,гэгээрэл боловсрол зэрэг олон зүйлийг хамарч байна.Тухайлбал: "ТӨЗР-ны АТИХ-ын хэлэлцэх хэргийн дүрэм горим", "ТӨЗР-ны орон нутгийн онцлогтой хууль тогтоол боловсруулан тогтоох дэг журам", "ТӨЗР-ны түүх соёлын үнэт зүйлсийг хамгаалах удирдалгын заалт", "ТӨЗР-ны ой модыг хамгаалах заалт", "ТӨЗР-ны хамт нийтийн ашигт малтмалын үйлдвэр аж ахуйн нэгж болон хувын хэвшлийнхэн ашигт малтмал олборлохыг удирдах арга", "БНХАУ-ын гэр бүлийн хуулыг хэрэгжүүлэх тухай заалт" зэрэг болно.Эдгээр орон нутгийн онцлог бүхүй хууль тогтоолыг боловсруулан тогтоогоод хэрэгжүүлж байгаа нь Түвдийн ард түмний төрөл бүрийн ардчиллын эрхээ хэрэгжүүлэх,орон нутгийн нийгмийн эдийн засаг,соёлын ажил үйлсээ хөгжүүлхэд хууль зүйн чухал баталгаа хангасан байна.

      Төв засгын газар болон Түвдийн орон нутгын шат бүрийн засгийн газрууд цөмөөрөө үндэстний боловсон хүчин бэлтгэн хүмүүжүүлхийг тун их хүндэтгэн үзэж байна.Одоо ТӨЗР-ны Түвд үндэстэн болон бусд цөөнх үндэстний боловсон хүчин нь бүх Түвдийн боловсон хүчний нийт тооны 70.3%-г эзэлж байна.Удирдах боловсон хүчний дотор,районы хэмжээнийх нь 67.2%,хотын хэмжээнийх нь 65.3%,Сяны хэмжээнийх нь 60.9%-г эзэлж байна.Yүнээс гадна Түвд хэл сурах,хэрэглэхийг ч хүндэтгэн үзэж байна.1987 онд ТӨЗР-ны дөрөвдэх сонгуулын АТИХ-ын 5-р чуулганаар "Түвд хэлийг сурах,хэрэглэх,хөгжүүлэх тогтоолууд" гаргаж,ӨЗР-ны засгын газар бас "Зохицуулан хэрэгжүүлэх дэлгэрэнгүй заалт" боловсруулан тогтоосон юм.Бүх районы хэмжээнд,албан байгууллагуудын тараасан баримт бичиг,зарлан хуралдуулах чухал хурлын материалыг Түвд,Хятад хоёр хэлээр бичсэн байдаг.Түвд хүн зарга хийх,гомдол илэрхийлэх болбол,Түвд хэлээр Прокурорт мэдүүлэн бүртгүүлж,хууль зүйн материалыг ч Түвд бичгээр бичдэг.Түвдын шат бүрийн Прокурор,шүүхийн гол гол хүмүүс нь голцуу Түвд үндэстний хүн байдаг.