Манай радиогоос зохион явуулж буй "Үзэсгэлэнт Сычуань" асуулт хариултын уралдаанд оролцохыг хүсэж байгаа маш олон сонсогчид, сүлжээ ашиглагчид бидэнд майл ирүүлж, долоон цуврал мэдээлэлд холбогдсон асуултуудын талаар сонирхож байсан. Ингээд та бүхэнд дөхөм болгохын тулд уг асуулт хариултын уралдааны 14 асуултын сэдвийг нийтэлье. Энэхүү уралдаан нь 2009 оны 4-р сарын 15-ны өдрийн 24 цаг хүртэл явагдана. Уралдаан дууссаны дараа бид захидал, мэйл ирүүлсэн сонсогчдын дундаас 1,2,3-р байр эзлүүлж, шилдгийн шилдэгт шалгарсан сонсогчийг 2009 оны 6-р сард Хятад улсад айлчлуулах болно. Та энэ алтан боломжийг хүртэхийн тулд энэхүү асуулт хариултын уралдаанд цаг алдалгүй түргэхэн оролцоорой.
Манай радиогийн шуудангийн хаяг: MONGOLIAN CERVICE, CRI-5, CHINA RADIO INTERNATIONAL, P.O.BOX 4216, BEIJING P.R.CHINA, 100040. Мэйл хаяг: mon@cri.com.cn.
1、Жиү Жайгөү гэдэг нэр Төвд үндэстний есөн тосгоноос үүсэлтэй юу?
A.тийм B. үгүй
2、Жиү Жайгөү болон Хуан Лүнгийн үзэсгэлэнт газар нь ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвийн жагсаалтад орсон уу?
A. тийм B. үгүй
3、Сань Шиндүйгийн дурсгалт газар хэчнээн жилийн түүхтэй вэ?
A. 2000 жил B. 1000 жил
4、Сань Шиндүйгээс олдсон хаш эдлэл болон хүрэл зэмсэг хоёрын чухам аль нь тухайн үеийн технологийн төвшинг хамгийн сайн харуулж чадсан вэ?
A. хаш эдлэл B. хүрэл зэмсэг
5、Э Мэйшань нь Хятадын буддын шашны ариун дагшин газрын нэг мөн үү?
A. тийм B. үгүй
6、Лэ шань уулны бурхны хөрөг нь дэлхийн хамгийн том бурхны хөрөг юм. Түүний өндөр нь хэдэн метр вэ?
A. 70 гаруй метр B. 60 гаруй метр
7、Сычуань нь хулсны баавгайн уугуул нутаг мөн үү?
A. тийм B. үгүй
8、Вөлүн байгалийн дархан цаазтай газар нийт хэдэн зэрлэг хулсны баавгай байдаг вэ?
A. 100 гаруй B. 90 гаруй
9、Оскарын шагналт аль кино Шү Наний Жү Хайд зураг авалтаа хийсэн вэ?
A. "Хэвтэж буй бар, нуугдаж буй луу" B. "Нисдэг чичлүүр хутганы байшин"
10、Эртний балгас Ли Жуан нь хөх мөрний хөвөөнд байдаг уу?
A. тийм B. үгүй
11、Сычуань ший жүжүгийн хамгийн алдартай уран эрдэм нь юу вэ?
A. нүүрний багаа хувиргах B. амнаасаа гал гаргах
12、Чэндү хотод өдөр бүр Сычуань ший жүжиг сонирхох боломжтой уу?
A. тийм B. үгүй
13、Сычуаньчууд хоолны ямар амтанд нь илүү дуртай вэ?
A. халуун B. хүчиллэг
14、Шүлхий тутаргын бурамтай боорцгийг Сычуаньчууд юу гэж нэрлэдэг вэ?
A. Сань да пао B. Лай тан юань
|