Оршин суугчидын орлого:
Эдийн засаг хөгжхийн хэрээр,Түвдийн үндэстнүүдийн ард түмний аж амьдрал илт сайжирлаа.Одоо зонхилох олонхи тариачин малчдын идэх өмөсхийн асуудал үндсэндээ зохицуулагдаж,хэсэг тариачин малчид чинээлэгжиж байна.Тариачин малчдын хүн бүрийн жилийн дундаж орлого 1380 юань болж,нэмэгдлийн хэмжээ нь 9% орчим байна. Хот суурины оршин суугчидын хүн бүрийн албан ёсны дундаж орлого 6580 юаньд хүрч,нэмэгдлийн хэмжээ нь 10% болов. Хот суурины оршин суугчдын орлого нэмэгдсэнээр,аж амьрал нь сайжирч байхаас гадна бас үлдэх мөнгөтөй болж,банкд хадагалуулж байна.Бүх районы банк санхүүгийн байгууллагийн төрөл бүрийн хадгаламжын илүүч хэмжээ 15 тэрбум 800 сая юьньд хүрч,нэмэгдлийн хэмжээ нь 20% болов.Зээлийн илүүч хэмжээ 7 сая 800 мянган юань байж,нэмэгдлийн хэмжээ нь 5% байна.
Оршин суугчидын хэрэглээ: Холбогдох салбараас 3181 тариачинд түүвэрлэн шинжилгээ хийснээс үзвэл,хөдөө тосгоны оршин суугчдын хэрэглээнд,гэр байшин бариулах зардал 24%, айл ахуйн тоног төхөөрөмж болон өргөн хэрэглээний зүйлсийн зардал 68.4% -ийг эзэлж байна.Идээн ундааны зүйлэс ч олон янз болж,хүнсний ногоо,шувууны өндөг, архи дарс,чихэр жимс,боов боорцог зэргийн хэрэглээ нэмэгдэв.Хотын оршин суугчидын хэрэглээний байдалд түүвэрлэн шинжилгээ хийсэн материалаас үзвэл,хүнсний зүйлийн зардал нь талаас давж байна.Yүний дотор мах,шувуу,сүү,өндөг,жимс жимсгэнэ,хүнсний ногооны зардал бараг 58%-ийг эзэлж,хувцэс хунарын хэрэглээний талаар,чанар сайтай,моод болсон,нийтэд өргөн хэрэглэгдэх зүйлэст илүү зардал гаргах тийш хөгжиж байна. 2000 онд бүх Түвдын нийгэмийн жижиглэн борлуулсан нийт хэмжээ 4 тэрбум 100 сая юаньд хүрч, 1999 оныхоос 9.5 % нэмэгджээ.
Нийгмийн хамгаалал: Түвдөд хөдөлмөр үйлчилгээ,ажлаар хангах,эмэмнэлэг,гэрбайшин,өндөрнастны тэтгэмж,даатгал,ядуурлыг Бууруулах,гамшгаас аврах зэрэг нийгмийн асрамжын талаар засгын газар хүндэтгэн үзэж,тусламж олгож байна. Засгын газраас гоонь настан,өнчин хүүхдэд тал бүрийн амьдарлын баталгаа олгож,асрамжын 10хүрээлэн,тариалах малжих районы настайчуудыг Тэтгэх 50 гаруй хүрээлэн байгуулж,хөдөлмөрлөх чадваргүй өвгөд хөгшид,өнчин өрөөсөн,тахир дутуу,өвчин зовлонтой хүмүүсийг идэх,өмсөх,суух,эмнэх,хөдөөлүүлэх зэрэг таван баталгаанд хамруулсан байна.ТӨЗР-ны засгийн газар нь ядуу хоцрогдсон район болон ядуу зүдүү айл өрхөд бол ажил амьдралд нь тэтгэвэр олгох бодлого хэрэгжүүлж,тусгай хөрөнгө мөнгө гарган,ядуурлыг бууруулах,гамшигаас аврахд хэргэлж байна. 80-аад оноос хойш,ядуурлыг бууруулхад 90 сая юань,40 гаруй сая кило үр тариа болон үлэмж олон хувцас хунар,хөжил дэвсгэр,гэр байшин,цацар майхан,үйлдвэрллийн багаж хэрэгсэл гаргаж,гамшгаас аврахд 50 сая юань өгчээ.Дараа нь бас хөдөө тосгоны гамшгаас авран ядуурлыг бууруулах 2000 гаруй хадгаламжын сан байгуулав.Социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоо бий болгох шаардлагийн дагуу, ТӨЗР нь настайчуудыг тэтгэх болон ажилгүйтлын даатгалаар гол болгосон нийгмийн хамгааллын дүрмийн өөрчлөлтөө түргэтгэж байна.Голцуу настайчуудын даатгалын нэгдэлтэй төлөвлөх хжмжээг өргөтгөж,нэгдэлтэй төлөвлөлтийн харьцааг зүй зохистой дээшлүүлж байна.
Настайчуудын даатгалыг өөртөө засах районаас нэгдэлтэй төлвөлдөг,үндсэн тэтгэврийн мөнгөнийх нь хэсэг хүвийг нь дундаж цалинтай нь холбон тооцож,нөгөө хэсэг хувийг нь хувь хүний тушаасан зардал болон зардал тушаасан он жилийнх нь хэмжээтэй холбон тооцдог.Засгийн газрын ажилгүйтлийн даатгалын сан болон хяналт шалгалтын механизм нь боловсронгуй болж байгаагийн зэрэгцээ,ажилгүйтсэн хүмүүсийг зохион байгуулах болон дахин ажлаар хангах үйлчилгээ нь ч эрчимжсэн байна.
|