Хүн амын ерөнхий тоо болон нягтацын хэмжээ: ТӨЗР бол Хятад улсын хамгийн цөөн хүн амтай, нягтцаар ч хамгийн бага мужын хэмжээний район юм. 1990 оны бүх Хятадын хүн амын дөрөвдөх тооллогийн материалаас үзвэл, ТӨЗР нийт 2 сая 196 мянган хүн амтай болжээ. (1950 онтой зэрэгцүүлбэл сая 196 мянгаар нэмэгджээ) нягтацын хэмжээ гэвэл хавтгай дөрвөлжи км бүрд дунджаар хоёрхон хүн л ноогдож байна. 1994 оны эцсийн байдлаар, ТӨЗР-д нийт 2 сая 320 мянган хүн амтай байлаа.Yүнд Түвд үндэстний хүн ам 2 сая 236 мянга байх бөгөөд нийт хүн амын 96.4% -ыг эзэлж, хань үндэстний хүн ам 660 мянга байж, 2.8 %-ыг эзэлж, бусад цөөнх үндэстний хүн ам нь 180 мянга байж, 0.8%-ыг эзэлж байна.
Хүн амын нэмэгдэл: 1970 оноос хойш, ТӨЗР-ны хүн амын төрөлт, аяндаа нэмэгдэх хэмжээ нь бүх Хятадын дундаж түвшинээс давсан юм. 1982—1990 онуудад бүх районы төвд үндэстний хүн ам 309 мянга 800-р нэмэгдэж,аяндаа нэмэгдсэн хэмжээ нь 17.34‰-д хүхсэн байна.Сүүлийн 10 жилийн хугацаанд, Түвдын хүн ам жил бүр дунджаар 380 мянгаар нэмэгдэв.Хүн амын эрүүл мэндын түвшин ч тун түргэн дээшилж, хүмүүсийн урт наслах хэмжээ нь тайван замаар чөлөөлөгдхөөс өмнө 36 насалж байсан бол одоо 65 наслах болсон байна.70- аад оноос Хятад улс даяар төлөвлөгтөй төрөлтийн бодлого хэрэгжүүлж,нэг айлын хос нууд зөвхөн ганц хүүхэд төрүүлсэн байхыг сурталчилсан байна.Гэвч Түвдөд,өөртөө засах районы засгийн газар нь орон нутгийнхаа бодитой байдлын дагуу онцгой бодлого хэрэгжүүлсэн байна.Зөвхөн төвдөд ажилж байгаа Хань үндэстний боловсон хүчин,ажилтан,ажилтадад нэг гэр бүлийн хоснууд ганц хүүхэд төрүүлэх бодлого хэрэгжүүлснээс биш Түвд үндэстний боловсон хүчин, ажилтан ажилчидыг бол ингэж шаарддаггүй юм.
Төлөвлөгтөй төрөлтийн бодлого хэрэгжүүлэхдээ сайн дурыг нь дагах зарчмыг баримталж,ямарваа арга хэлэврээр хүчээр зулбахыг эсэргүүцдэг,мөн ч хоргилдог. ТӨЗР нь хүн амын нийт тоог хяналтдаа авхын төлөө аяндаа нэмэгдэх хэмжээг нь 16‰-р тогтоосон байна. Yндэсний бүрдэл
ТӨЗР-д бүх Хятадын Түвд үндэстний хүн амын 45.% нь төвлөрөн сууж ам төрж байна. Энд Түвдөөс гадна бас Мэнь ба,Лүө ба,Хань,Хотон зэрэг үндэстэн амьдарч байдаг.Түвд үндэстэн бол Түвд районы гол оршин суугчид юм.Yг хэл нь Хятад Түвд язгуур хэлд хамрагдана.Түвд үндэстэн,тариалан мал аж ахуйгаар гол болгож,хотын иргэд нь ихэвчлэн гар үйлдвэр,үйлдвэр худалдаа эрхэлдэг.Түвдчууд уламжлалт Буддын шашин шүтдэг бөгөөд халуумсаг хөгжилтэй,дуулж бүжиглэх дуртай.Эрхтэйчүүд нь элбэг дээл өмсч,эмэгтэйчүүд нь ууж өмсч нарийн бүс бүсэлдэг.Олонхи нь торго дурдан буюу даавуугаар хийсэн урт ханцуйтай охор цамц өмсдөг. Эрхтэй эмэгтэйгүй урт гэзэг тавьж,засал чимгийн зүйлс эдлэх дуртай.
Гол хүнсний зүйл нь замбааюм.Тэд заармагтсан цай,сүүтэй цай,хөх тарианы архи ууж,хонь үхрийн мах идэх дуртай боловч хачин жигтэй амьтны мах иддэггүй.Түвдчууд эрт дээд үедээ өөд бологсодоо шороод оршуулдаг байсан бол одоо тэнгэрт оршуулах,галд оршуулах,усанд оршуулах болсон байна.Одоогийн Түвдөд нутаглан сууж байгаа Хотончуудын олонхи нь Чин улсын үед ,Гань сү,Шан ши,Хөх-нуур, Сы чуань, Юүнь нань зэрэг газраас нүүж очсон Хотончуудын хойчуул бөгөөд төв Аз хавиас очсон цөөн тооны хүмүүс ч бий. Тэд Түвд хэл,Хятад хэл хэргэлж,шашны талаар урдуу хэл,араав хэл хэргэлдэг. Тэд бас лалын шашин шүтдэг болхоор Лхаса зэрэг газарт лалын сүм байгуулсан байдаг.Эндхийн дийлэнхи Хань үндэстний ардиргэд нь Чин улсын үе (1644—1911) –д нүүж ирсэн байна.Тэдний дотрохи нэг хэсэг нь бүрэмсэн Түвд үндэстэнд уусан шингэжээ.Одоогийн Түвдөд сууж байгаа Хань үндэстний хүмүүсийн олонхи нь Хятадын бусд муж,хот,өөртөө засах районоос ирсэн мэргжлийн ажилтад буюу ажилчин,багш,эмч сувьлагч болон боловсон хүчин нүүд болно.
|