Нинмаагийн бүлэг (Улааны шашин): Манай тооллын арван нэгдүгээр зуунд бий болсон. Түвдийн уламжлалт буддын шашны дотор хамгийн эрт бий болсон шашны бүлэг болно. Тус шашны бүлгийн лам нар зөвхөн улаан өнгөтэй лам малгай өмсдөг болохоор улааны шашин ч гэж нэрэлдэг. Өнөө, улааны шашин нь хятадын түвдэд уламжлаж байгаагаар барахгүй Энэтхэг, Бутан,Балба, Бельги, Грек, Франц, Америкад ч байдаг юм.
Гаадангий бүлэг: 1056 онд байгуулагдсан. Арван тавдугаар зуунд Гэлүгбаагийн бүлэг хөгжсөний дараа, уулын Га дангийн бүлгийн лам нар хийгээд сүм хийдийг цөмийг Гэлүгбаагийн бүлэг болгон өөрчилснөөр, Гаа дангийн бүлэг нь түвдийн нийгэмд алга болсон байна.
Сажаагийн бүлэг: 1073 онд бий болсон. Тус шашны бүлгийн гол сүм болох Сажаагийн сүмийн байгаа газар нь саарал өнгөтэй байсан болохоор Сажаа гэж нэрлэсэн юм. Тус шашны бүлгийн хүрээний хэрэм дээр бэлэгдэл болгож, Манцушири, Хогшим, Вачирбани, Будсунгийн улаан, цагаан, хар гурван өнгийн алаг хээ зурсан байдгаараа алаг шашин ч гэж нэрлэдэг. Сажаагийн бүлэг бол Юан улсын үеийн түвдийн ноёрхолын төлөөлөгч болно.
1 2
|