• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-04 22:57:30    
Хятад Монгол хоёр орны кино телевизийн шуурхай элч

CRI

     Хятад Монгол хоёр орны Кино телевизийн хамтын ажиллагаанд хүчээ өргөж яваа нэрт кино найруулагч Хасбаяр бол ӨМОТ-ийн Уран сайхны кино найруулах газрын дарга, Өвөр монголын нэрт кино зохиолч юмсан.

     Тэрээр сүүлийн үед "Богд хайрханы бараа" гэх уран сайхны кино гаргах гэж унасан малгай авах завгүй гэмээр их ажилтай явж байлаа. Энэ кино нь Өвөр монголын хөдөө нутгийн монголчуудын амьдрал ахуйгаар сэдэвлэж, хүн хүний хоорондоо сайн сайхан явалцаж, айл аймгийн амь нь нэг аньсан үхрийн дүр нь нэг гэсэн шиг баян нь ядуугаа тэтгэж, чадалтай нь чадалгүйгээ дэмждэг монгол хүний язгуур дээдсийн уламжлалт заншлыг харуулсан сэтгэлгээний уран бүтээл байгаа юм.

     Өвөр монголын Авга нутагт зураг авсан энэхүү киноны жүжигчнээр Өвөр монголын нэрт жүжигчин Баянерөөл, Одон-гоо болон ахмад жүжигчин Гэрэл нар оролцож, Монгол улсын нэрт кино зураглаач Асалбай зураг авалтыг нь хийсэн байна.

     Хасбаяр ер нь Монгол улсын уран сайханчидтай олон удаа хамтран ажилласан зузаан найртай хүний нэгэн. Тэрээр 2001 онд Өвөр монголын цагаан сарын үдэшлэгийг анх сэдэн найруулж, Монгол улсын нэрт хөгжмийн зохиолч Жанцанноровоор даргалуулсан уран сайхны бүлгэмтэй хамтран ажилласан байна. Үүнд Монгол улсын төрийн соёрхолт дуучин Сарантуяа, нэрт яруу найрагч Сосорбарам нар ирсэн байна. Сосорбарам "Азийн барадмнал" шүлгийг уншиж, үзэгчдийг доргиосон бөгөөд Өвөр монголд яруу найргаар уран сайхны концерт хөлөглөх урсгалыг эхлүүлсэн байна. Ингээд Хятад орны монголчууд шүлэг унших болж, монгол яруу найрын уралдаан тэмцээн ч зохион явуулах болжээ. 2001 онд "Хятад улсын Өвөр монголын кино телевизийн долоон хоног" гэх үйл ажиллагааны дагуу Монгол улсад болсон уран сайхны концерт, Кино телевизийн хурал болоод Туулын хөвөө, Зайсан толгой, Тэрлэжээр зугаалсан аялал зэрэг үйл ажиллагааны бүх явцыг тэмдэглэсэн "Хятад улсын Өвөр Монголын Кино телевизийн долоон хоногийн татлага тэмдэглэл" гэх баримтат киног Хасбаяр найруулан хийж, үзэгчдийнхээ таашаалыг, төрийнхөө шагналыг хүртэж байжээ.

     ӨМОТ-ийн 2002 оны цагаан сарын үдэшлэг "Хийморийн даллага" уран сайхны концертыг мөн Хасбаяр найруулсан байна. Энэ концерт дээр Монгол улсын телевизийн нэрт хөтлөгч Гүрбазар морин ерөөл уншиж, нэрт дуучин Ариунаа "Талын монгол айл" ая дуугаараа Хятадын ард түмнийг уярааж байжээ.

     2003 онд Монгол улсын Соёл урлагийн их сургуулийн Кино драмын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн нэг жилийн хугацаандаа Хасбаяр сургуулийн тохируулсан хичээлүүдээс гадна бас Монгол улсын нэрт кино найруулагч Жигжидсүрэн, Драмын найруулагч Мөнхдорж, Төрийн шагналт жүжгийн зохиолч Батбаяр нарын ганцаарчилсан хичээлийг сурч байжээ. Мөн жилийн цагаан сар Улаанбаатарт болсон Хятад Монгол хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолт "Энх мэндийн хадаг" уран сайхны концертыг найруулсан байна.

     Хасбаяр, 2004 онд анх удаа болсон ӨМОТ-ийн "Инээдтэй үдэш" хошин шогийн үдэшлэгийн найруулагчийн нэгээр ажилласан юм байна. Энэхүү үдэшлэг дээр түүний бичсэн "Сүү" гэх жүжгийг талийгч Гэрэлт болон Монгол улсын хошин шогийн нэрт жүжигчин Батсүх тоглосон байна.

     2005 онд, Хятадын хот хөдөөгийн монгол залуучуудын хайр дурлал, ажил үйлсийн алдаа оноогоор сэдэвчилсэн "Нуунзаяа" гэх баримжаа хэмжээний монгол кино хийсэн байна.

     2009 оны цагаан сараар Монгол улсын Кумайдо уран сайхны сувагтай хамтран ажиллаж, Монгол улсын хошин киноны оддоор амилсан 20 бүлэгтэй цуврал кино хийж, тун саяхан ӨМОТ-ийн сувгаар үзэгчидтэй золгосон байна.