• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-05 10:04:22    
Хү Жиньтао нарын зэрэг нам төрийн удирдагчид УТЗЗ-ийн гишүүдтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио

     Хү Жиньтао нарын зэрэг нам төрийн удирдагчид 4-ний өдөр УТЗЗ-ийн 11 дэх удаагийн Бүх Хятадын Хорооны 2-р чуулганд оролцож байгаа гишүүдтэй уулзсан байна.

     Дарга Хү Жиньтао УТЗЗ дэх Хятадын Ардчилсан Холбоо, Хятадын Ардчилалд Тус Дөхөм Үзүүлэх Нийгэмлэгийн гишүүдийн нэгдсэн хэсгийн ярилцлагад оролцохдоо, үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулах, хөдөө нутгийн гэгээрэл боловсролыг эрчимжүүлэх, шинэ эрчим хүний хөдөлгүүртэй авто машин хөгжүүлэх зэрэг сэдвээр олонтой санал бодлоо солилцсон байна. Тэрээр хэлэхдээ, энэ он бол Хятадын эдийн засгийн тогтвортой бөгөөд нэлээд түргэн хөгжихийг баримтлах гол чухал нэг жил юм. Олон салбарынхан итгэл зоригоо хөвчлөн, хүндрэл бэрхшээлийг хамтаар даван туулахыг хүсэж байна гэлээ.

     БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө гишүүдийн үг яриаг сонссоныхоо дараа хэлэхдээ, УТЗЗ-ийн гишүүд ардын амьжиргааны асуудлаар идэвхтэйгээр арга ухаан дэвшүүлэхийг хүсэж байна гэжээ.

     Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын гишүүдийн ярилцлагад оролцох үед хэлэхдээ, Засгийн газрын чухал их хөрөнгө оруулалтын төсөл бүрд эрхбиш шинжлэх ухаанч нотолгоо хийж, эрхбиш ард түмэнд ойлгуулж, ард иргэдийн хяналтыг хүлээх хэрэгтэй гэжээ.

     УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь шашны салбарын гишүүдийн ярилцлагад оролцож хэлэхдээ, шашны салбарын УТЗЗ-ийн гишүүд шашны салбарын зүтгэлтнүүд болон өргөн олон сүсэгтнийг зөвөөр удирдан дагуулж, эдийн засгийн тогтвортой бөгөөд нэлээд түргэн хөгжих тэрчлэн нийгмийн эвсэг зохицонгуй, тогтвортой байдлыг хамтаар ахиулахыг хүсэж байна гэжээ.

     Үүнээс гадна, ХКН-ын Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн Ли Чанчүнь, Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Кэчян, ХКН-ын Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн Хэ Гүөчян нар ч тус тус гишүүдтэй уулзаж, санал бодлоо солилцсон байна.\Хүчит орчуулж, О.Дарамбазар хянав.\