Хятадад сүүлийн 3 жилд дотоодын нийт үйлдвэрлэлийн эрчим хүчний хэрэглэлтийн хэмжээ 10.08 хувиар буурсан байна.
Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны үдээс өмнө БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган дээр энэ тоо баримтыг нийтэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, өнгөрөгч нэг жилд, Хятадын Засгийн газар эрчим хүч хэмнэх, бохирдлыг багасгах болон экологийн орчин ахуйг хамгаалахыг ахиулсан байна. Төвлөрсөн төсвөөс 42 тэрбум 300 сая юань санхүүжүүлж, эрчим хүч хэмнэн бохирдлыг багсгах болон байгаль орчныг хамгаалах зэрэг 10 том байгуулалтыг дэмжсэн юм. Бүх Хятадын хотуудын шинээр нэмэгдсэн өдрийн бохир ус цэвэрлэх хүчин чадал нь 11 сая 190 мянган тоннд хүрсэн байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав.\
|