• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-05 12:32:27    
БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган эхлэв

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын төрийн дээд эрхт байгууллага-БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган  5-ны өдөр Бээжинд эхлэв. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао засгийн газрын ажлын тайлан хийж, олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах, эдийн засгийн тогтвортой бөгөөд нэлээд түргэн хөгжихийг ахиулах бол энэ оны засгийн газрын ажлын гол тал мөн гэж тэмдэглэжээ. Хятадын банк санхүүгийн хямралыг зохицуулах итгэл зоригийг тайланд харуулсан байна.

      Энэхүү 20 мянган үсэг бүхий тайланд олон улсын болон  дотоодын эдийн засгийн байдлаас үүсэж, бодит тоо баримт болон баримтаар  Хятад улсын нүүрлэж байгаа асуудал болно хүндрэл бэрхшээлийг тайлбарлаж, хөгжлийн зорилт болон зохицуулалтын чиглэлийг тодорхойлж, ажлын үүрэг хариуцлага болон бодлого арга хэмжээг байрлуулж, олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулж, эдийн засгийн тогтвортой бөгөөд нэлээд түргэн хөгжихийг үргэлжлэн биелүүлнэ гэсэн  Хятадын засгийн газрын итгэл зоригийг тодорхой харуулсан байна.

     Тайланд заахдаа, энэ онд Хятадын Засгийн газар эдийн засгийн тогтвортой бөгөөд нэлээд түргэн хөгжихийг тал бүрээр ахиулах иж бүрэн төлөвлөгөө  хэрэгжүүлж, голдуу засгийн газрын хөрөнгө оруулалтыг ихээр нэмэгдүүлж, бүтцийн чанартай татварын хөнгөлөлт хэрэгжүүлж, аж үйлдвэрийн зохицуулалт хөгжлийн төлөвлөгөөг өргөн хүрээнд хэрэгжүүлж, бие даан шинийг үүдэхийг ихээр ахиулж, нийгмийн баталгааны төвшнийг ихээхэн дээшлүүлж, хот хөдөөгийн ажлын байр нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээгээр дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөж, улс ардын аж ахуйн  өрсөлдөх хүчин чадлыг дээшлүүлж, нийгмийн ажил төрлийн хөгжлийг ахиулах болно гэжээ.

     Тайланд тэмдэглэхдээ, Хятадын засгийн газар хөгжлийн хэрэгцээ шаардлага болон боломжийг харгалзан, энэ оны дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өсөлтийн зорилтыг 8 орчим хувиар тогтоож, хот суурины 9 сая гаруй хүнд шинэ ажлын байр хангана. Оршин суугчдын хэрэглээний ерөнхий төвшний өсөлтийг 4 хувь орчимд байлгах болно гэжээ.

     Тайланд цааш нь тэмдэглэхдээ, засгийн газрын зарлагыг ихээр нэмэгдүүлэх, татварыг багасгах, тэрчлэн орон нутгийн зээлийн тэмдэг тараах нь Хятадын санхүүгийн зарлагад 95 тэрбум юаний алдагдал гаргах болно, энэ нь дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний  3 хувь орчмыг эзлэх болно гэжээ. Энэ нь Хятадын цогцолбор хүчин чадлын  дааж дааж чадах хүрээнд байгаа бөгөөд ерөнхийдөө аюулгүй юм гэж тайланд үзлээ. \Хүчит орчуулж, Цэцэн хянав\