Их зуу хийдийн ойролцоох Баркор гудамж нь Лхас хотын хуучин дүр төрхийг нэлээд бүрэн бүтэн хамгаалан үлджээ. Баркор гудамжийг хамгийн эртдээ сүсэгтэн олон Их зуу хийдийг тойрч гороо эргэсээр байгаад гаргасан юм. Баркор гудамж урьдаар бий болж, дараа нь Лхас хот бий боллоо гэж хэлж болохоор байна. Баркор гудамж болон түүний ойролцоо газарт Их зуу хийдтэй зэрэг хугацаанд байгуулагдсан бага зуу хийд, Лхасын хамгийн эртний зах, Лхасын яамны хуучин газар, Чин улсаас Төвдөд суугаа элчний яамны газар зэрэг түүх соёлын зуу гаран өв байгаа. Мянга гаран жилийн турш Баркор гудамж нь Төвдийн бараа таваарыг төвлөрүүлэн тараах хамгийн том газар байсаар. Энэ гудамжинд зүйл зүйлийн өргөн хэрэглээний бараа, уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн, шашны хэрэглээний зүйлүүд олон байдаг. Лхаст ирсэн жуулчид энд ирж бараа бүтээгдэхүүн худалдан авч, Төвд үндэстний шашин соёлыг ойлгодог байна.
1 2 3 4 5
|