• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-05 18:51:04    
Хоёр эргийн эдийн засаг худалдааны харилцааг түлхэн ахиулагч-Жан Пинзао

CRI

     "1990 оны 7-р сард би Тайваний 600 гаруй аж ахуйн нэгжийн эздийг дагуулан Бээжинд ирж, Тайвань хоолойн хоёр эргийн эдийн засаг худалдааны яриа уулзалтад оролцож, хоёр эргийн харилцаанд маш их нөлөө үзүүлсэн юм, үүнээс хойш хоёр эргийн солилцоо харилцаа олдсон байна" .

     Насан сүүдэр дал гарч байгаа Тайваний нэрт зүтгэлтэн Тайваний Худалдааны Ерөнхий Нийгэмлэгийн дарга ноён Жан Пинзао 19 жилийн өмнөх энэ явдлыг мөн л цээжилсээр байлаа. Үүнээс өмнө бага бус Тайваний худалдаачид тойруу заамаар эх газарт ирж хөрөнгө оруулж байсан боловч тухайн үеийн Тайваний эрх баригчид Тайваний худалдаачид эх газар ирж хөрөнгө оруулахыг хориглож байсан тул Тайваньд үүнийг хууль бусаар үзэж байсан юм. Иймээс Жан Пинзао тэргүүтэй Тайваний төлөөлөгчид эх газар ирж, хоёр эргийн эдийн засаг худалдааны салбарын харилцаа солилцооны их хөшгийг нээсэн байна.

     1990 онд тэрээр иргэдийн төлөөлөгч, Гаминдан намын Төв хорооны гишүүн байсан юм. 1987 онд тэрээр ахмад дайчдын гэр нутаг даа буцах бодлогыг боловсруулан тогтооход оролцож, ахмад дайчдын ах дүүс садан төрөлтэй гээ уулзаж байгаа үзэгдэл нь түүнд гүн зузаан сэтгэгдэл үлдээсэн байна.

     1989 оноос хоёр эргийн харилцаа эхэлсэн юм. 1989 онд Шянганд "Тайвань хоолойн хоёр эргийн бизнесийг зохицуулах хурал"-ыг байгуулж, эх газрын Худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэг нь бас Шянганд "Тайвань хоолойн хоёр эргийн эдийн засаг худалдааг зохицуулах хурал"-ыг байгуулсан байна. Энэ хоёр хурал нь Шянганд "Тайвань хоолойн хоёр эргийн эдийн засаг худалдааны бизнесийн хэлэлцээр"-т гарын үсэг зурсан байна. Энэ бол хоёр эргийн хооронд гарын үсэг зурж байгаа анхны төлөөлөх чанартай баримт бичиг болсон юм байна.

     Хоёр эргийн эдийн засаг худалдааны харилцааны хөгжил нь их хандаш болсон байна. Жан Пинзао тэргүүтэй Тайваний эдийн засагчдын хүчин чармайлтаар Тайваний эрх баригчид 1990 онд Тайваний худалдаачид эх газар ирж хөрөнгө оруулахыг хориглож байсан хориог нээлттэй болгосон байна. Ингээд тэрээр мөн жилийн 7-р сард нь 600 гаруй хүнийг дагуулан эх газарт ирсэн юм байжээ.

     1990 оноос хойш тэрээр жилд хоёр удаа эх газарт ирж, том хэмжээний яриа уулзалт зохион байгуулж, Тайваний худалдаачдад эх газрын тухай танилцуулж байсан юм.

     Тэрээр Тайваний худалдаачдад туслан эх газарт хөрөнгө оруулахад нь тус дөхөм үзүүлж байгаагаас гадна бас Шанхай, Гуандүн, Тянжин, Чиндао зэрэг газарт компани байгуулсан байна.

     19 жилийн турш тэрээр эх газарт татаж хэлэхэд 200 гаруй удаа ирсэн юм байна.

     Хоёр эргийн эдийн засаг худалдааны харилцаа байхгүй байснаасаа байх болж, бага байснаасаа их болж, урт удаан хугацаанд маш ихээр хөгжсөн байна. Холбогдох салбарын бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2008 оны 9-р сар хүртэлх байдлаар эх газар нийт Тайваний худалдаачдын хөрөнгө оруулах 77 мянган төслийг хүлээн зөвшөөрч, Тайваний худалдаачдын бодитой хөрөнгө оруулсан хэмжээ нь 47 тэрбум 400 сая Ам. Доллараас давсан байна. \Г. Сайн-Өлзий орчуулав.\