• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-05 17:44:07    
Итгэл, хүчин чадлыг дайчилсан засгийн газрын ажлын тайлан

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын төрийн дээд эрхт байгууллага-БХАТИХ-ын жил тутмын чуулган 5-ны өдөр Бээжинд эхлэв. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао төв засгийн газрын өмнөөс БХАТИХ-ын 3000 орчим төлөөлөгчид хандан засгийн газрын ажлын тайлан хийсэн байна. Өнөөгийн банк санхүүгийн хямрал газар авч, туйлдаа хүрээгүй байгаа байдлын өмнө энэ тайлан нь баримт болон тоо баримтаар Хятадын засгийн газарт олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах итгэл зориг болон хүчин чадал байгаа бөгөөд эдийн засгаа тогтвортой нэлээд түргэн хөгжүүлж чадна гэснийг харуулсан байна. Үүний зэрэгцээ улам ядарсан үедардын амьжиргаа болон нийгмийн эвсэг зохицонгуй байдлыг улам чухалчилж үзэх гэсэн бодлыг харуулсан байна.

    Хорин мянган үсэгтэй энэ тайлан нь олон улсын болон дотоодын байдлыг уялдуулж, банк санхүүгийн хямралыг зохицуулах, эдийн засгийг тогтвортой нэлээд түргэн хөгжүүлэх асуудлыг энэ оны засгийн газрын ажлын гол зүйл болгосон байна. Зарим орнууд банк санхүүгийн хямралын нөлөөнөөс гарах итгэл зориггүй харцаа Хятадад хандуулж байгаа өнөөгийн үед энэ тайлан нь Хятадын засгийн газрын итгэл зориг, ховор тохиолдох энэ удаагийн банк санхүүгийн хямралыг зохицуулах хүчин чадлыг хатуу тусгаж, "Итгэл" нь тайлангийн гол үг болсон байна. Тэрээр хэлэхдээ,

    Манай орны эдийн засаг нийгмийн хөгжлийн үндсэн байдал болон урт хугацаагаар хөгжих хандлага хувираагүй, бидэнд энэ хямралыг ялан давах итгэл зориг, нөхцөл, хүчин чадал бүрэн байна гэжээ.
Ноднин жилийн сүүлийн хагаст Хятадын засгийн газар 4 триллион юаний хөрөнгө оруулах төлөвлөгөө дэвшүүлсэн байна. Засгийн газрын эдгээр хүчин чармайлт нь өнөө нааштай үр дүнд хүрсэн байна гэж Ерөнхий сайд Вэнь Жябао засгийн газрын ажлын тайландаа тэмдэглэсэн байна. Тэрээр хэлэхдээ, Үг---3
Эдгээр арга хэмжээ эдийн засгийн үйл ажиллагааны зөрчлийг намжаах, итгэлийг нэмэгдүүлэх, урьдчилсан төсөөллийг тогтворжуулах, эдийн засгийн нэлээд түргэн хөгжлийг батлах талаар маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.

    Ноднин жилийн 4-р улиралд эдийн засгийн өсөлтийн хэмжээ 7 хувиас буурч, эдийн засгийн уналтын дарамт ил тод болж, мөн тэрчлэн нэлээд олон эдийн засгийн хүчирхэг орнууд Хятадын эдийн засаг энэ онд маш гүн уналтад орох болно гэж төсөөлж байгаа энэ үед Хятадын засгийн газар мөн л эдийн засгийн өсөлтийн зорилтыг маш олон орнуудын хүсэж байгаа боловч биелүүлж чадахгүй 8 хувиар тогтоосон байна, энэ нь Хятадын засгийн газрын эдийн засгийн нэлээд түргэн хөгжлийг батлах итгэл зориг, шийдвэр бодлогыг харуулсан байна. Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ,

    Дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнийг 8 хувь орчим өсгөх зорилт дэвшүүлсэн нь хөгжлийн хэрэгцээ болон боломжийг нэгтгэн бодолцсон гэдгийг энд онцлох хэрэгтэй байна. Нэг тэрбум 300 сая хүн ам бүхий хөгжиж байгаа орон Хятад улсын хувьд хот хөдөөгийн ажлын байрыг нэмэгдүүлэн, оршин суугчдын орлогыг нэмэгдүүлж, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалахад эдийн засгийн өсөлтийн тодорхой хэмжээний хурд байх хэрэгтэй юм. Бодлого зөв, арга хэмжээ тохирч, хэрэгжилт хүчтэй байдаг л юм бол энэ зорилтыг биелүүлж болох юм гэжээ.

    Хэдийгээр итгэл төгс байлаа ч гэсэн өнөөгийн эдийн засгийн хүнд хэцүү байдалд эдийн засгийн өсөлтийн 8 хувийн зорилтыг биелүүлэх нь мөн тийм амар хэрэг биш юм. Энэ тухай Вэнь Жябао мөн хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямрал туйлдаа хүрээгүй, эдийн засгийн өсөлтийн хурд буурсан зэрэг олон улсын болон дотоодын төрөл бүрийн хүчин зүйл нь Хятад улсад урьд өмнө нь байгаагүй хүндрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилтод нүүрлүүлж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

    Энэ он бол 11-р таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зангилаа жил, мөн шинэ зуунд орсноос хойших манай улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн хүндрэлтэй жил учраас өөрчлөлт, хөгжил тогтвортой байдлын үүрэг маш хүнд байна гэжээ.

    Энэ оны засгийн газрын ажлын тайланд засгийн газрын хөрөнгө оруулалтыг ихээр нэмэгдүүлэх тухай олон удаа ярьсан бөгөөд энэ бол дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх хамгийн санаачилгатай, хамгийн шууд, хамгийн үр ашигтай арга хэмжээ мөн гэж тодорхой дэвшүүлсэн байна. Тайланд харуулсан тоо баримтаас үзвэл, энэ оны Хятадын засгийн газрын хөрөнгө оруулалт үнэхээр маш их байж, гол болох салбарын хөрөнгө оруулалт нь гүйцэд баталгаатай, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 900 гаруй тэрбум юаньд хүрсэн байна. Үүнээс гадна Хятадын засгийн газар мөн татвар хураамжийг багасгах зэрэг аргаар аж ахуйн нэгжүүд болон оршин суугчдын дарамтыг 500 тэрбум орчим юань багасгах болно.

    Боловсролын шударга байдлыг биелүүлж, эмчилгээ эрүүл мэндийн өөрчлөлт хийж, ард олны эмчилгээний талын хүндрэлийг зохицуулах зэрэг ард түмний амин чухал ашиг сонирхлын асуудал нь мөн энэ оны засгийн газрын ажлын тайлангийн гол агуулга болсон байна. Ард түмний амьдралыг чухалд үзэж, эвсэг зохицонгуй байдалд тус дөхөм үзүүлэх бол энэ оны засгийн газрын ажлыг жолоодох гол зарчим мөн гэж Вэнь Жябао дэвшүүлсэн байна. \Цэцэн, Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\