• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-05 17:43:58    
Хямралын үеийн хариуцлага

Хятадын Олон Улсын Радио

    11 дэх сонгуулийн БХАТИХ-ын ээлжит чуулган 5-ны өдөр Бээжинд эхлэв. Уг чуулган нь Хятад улс Олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөнд өртөж, эдийн засгийн хөгжлийн дарамт ихээхэн нэмэгдэж, эдийн засгийн үйл ажиллагааны бүтцийн болон давхаргын гүн зөрчил гүнзгийрч байгаа нөхцөлд хуралдаж байгаагаараа олон нийтийн анхаарлыг яриангүй татаж байна.

    БХАТИХ бол Хятадын төрийн дээд эрхт байгууллага мөн. Жил бүрийн чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөө нь тухайн жилийн Хятадын засгийн газрын ажлын тайланг хэлэлцэн баталж, эрх үүргийнхээ дагуу, шаардлагатай хууль дүрмийг боловсруулан тогтоож, чухал үйл хэрэг болон боловсон хүчний халаа солиог шийддэг юм.

    Энэ жил БХАТИХ-ын 2900 гаруй төлөөлөгч чуулганд оролцож, Хятадын 1 тэрбум 300 сая хүн ардын итгэл найдварыг хүлээж, энэ оны Хятадын Засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэнэ. Олон улсын банк санхүүгийн хямралд өртсөн нөхцөлд , Хятадын эдийн засгийн бууралтыг зохицуулах, ажилгүйдлийн дарамт нэмэгдэж байгаа зэрэг асуудлаар тэд санал бодлоо дэвшүүлэх болно. Үүний зэрэгцээ тэд мөн эмчилгээ эрүүл мэнд, боловсрол, орон сууцны баталгаа, ажилгүй хүмүүст туслах зэрэг талаар Засгийн газрын авч байгаа бодлого арга хэмжээг нухацтай хянан хэлэлцэж, хямралын нөлөөнөөс болж өргөн олон ард иргэдийн амьдралын чанар тодорхой буурахгүй байхыг баталгаажуулах болно.

    Хятадын Засгийн газар өнгөрсөн оны сүүлчээр дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх 10 зүйлийн арга хэмжээ дэвшүүлснээс хойш, 4 триллион юаний хөрөнгөөр эдийн засагт сэдэлт өгөх төлөвлөгөө нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байна. Уг чуулган дээр төлөөлөгчид уг төслийн төсвийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулах чиглэл, бодитойгоор ашиглах зэргийг нухацтай хянан хэлэлцэж, Засгийн газрын салбарын дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг дэлгэрэнгүй мэдээлэхийг шаардаж, "дүр төрхийн барилга","улс төрийн амжилтын барилга"-ыг хориглох бөгөөд уг төслийн тухай бодлого, хэрэгжүүлэх явц дахь нээлттэй, ил тод байдлыг баталгаажуулах болно.

    Хэдийгээр ийм байлаа ч гэсэн асуудлыг өөр өнцгөөс харвал, дэлхийн хэмжээнд гарсан банк санхүүгийн энэ хямрал нь Хятадын хувьд зүй зохистой зохицуулвал мөн нэг зүйлийн боломж тохиол болж хувирч мэдэх юм. Банк санхүүгийн хямралын нөлөөг хэрхэн боломж болгож, Хятадын эдийн засаг нийгмийн салбарын тогтолцооны өөрчлөлтүүдийг түргэтгэж, эдийн засгийн хөгжлийг биелүүлэх хэлбэрийг бүрэн өөрчлөх нь өнөө төлөөлөгчдийн өмнө тавигдаж байгаа чухал асуудал, өрсөлдөөн сорилт болжээ. Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчид Бээжинд ирэхээсээ өмнө, бэлтгэл ажил, судалгаа шинжилгээг сайтар хийсэн бөгөөд интернет сүлжээ зэрэг олон хэлбэрээр иргэдээс өргөн хүрээнд санал авч, санал санаачлага дэвшүүлснийг олон арван хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллээс харж болно. Иймээс энэ жилийн чуулганаар " арга ухаан дэвшүүлэх" санаачлага зайлшгүй өрнөх болно . \Урангоо орчуулж, Цэцэн хянав\