Фэн Юаньжэн бол Хятадын үзэгч олны бахархал сайшаалыг хүлээсэн эрэгтэй жүжигчний нэг юм. Олон жилийн турш тэрээр драм, кино зэрэг олон салбарт бүтээсэн дүр нь хүн ардад гүн суугдал үлдээсэн байна.
Фэн юаньжэн энэ жил 46-тай, 1985 онд 23-тайдаа тэрээр Бээжингийн ардын урлагийн театарт шалгуулан орж жүжигчин болов. 1989 онд урилгаар Холбооны Герман улсын баруун Берлиний Урлагийн дээд сургуулийн ши жүжгийн факультетэд орж ши жүжгийн тоглох мэргэжил сурав. 1991 онд эх орондоо буцан ирж, Бээжингийн Ардын урлагийн театрын жүжигчин болов. Одоод хүрч иртэл түүний оролцсон буюу гол дүрд нь тоглосон кино телевизийн уран бүтээл хэдэн аравд хүрч, үзэгч олонд " сайн жүжигчин" гэж үнлэгдсэн байна. Соёл боловсролтой маш олон эмэгтэйчүүд бүр түүний үнэнч " файнз" байж, түүний тоглох драмыг алдалгүй сонирхож, телевизийн мөнгөн хөшгөн дээр Фэн Юаньжэн болон Пү Цүньши, Чэнь Даомин гурвуулыг соёлт эрэгтэйчүүдийн төлөөлөгч гэж үнэлж ирсэн байна.
Гэлээ 2002 онд Фэн Юаньжэн гэр бүлийн хүчирхийллийг харуулсан Хятадын анхны телевизийн олон ангит кино- " танихгүй хүнтэй битгий дуу гар" гэсэн киноны гол дүрд тоглоод яршиг өөртөө яршиг татсан байв.
Кино найруулагчийн хэлсэнээс үзвэл, хамаг анх нь уг киноны гол дүрд Фэн Юаньжэнг согоогүй байжээ. Гэвч гол дүрд тоглуулахаар сонгосон жүжигчин нь өөрийн дүр төрхөө будилахаас хичээж энэ дүрд тоглохоос татгалзсан байна. Энэ үед Фэн Юань жэн уг дүрд зоригтой тоглосон юм байна. Энэхүү телевизийн олон ангит киног дэлгэцэнд нэвтрүүлсэний дараа сэхээтний гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг төдий л анхаардаггүй байсан асуудал хүмүүсийн ярианы гол сэдэв болж, уг жүжгийн доторхи харгис нөхөр нь Фэн Юаньжэнгийн төлөөлөх нэр болсон байлаа. Фэнь Юань жэн энэ тухай: жүжигчин болсон хүн зарим үед өөрийн нэр төрөө дэндүү их бодож болохгүй гэж үзэж байлаа.
Үүнээс хойш Фэн Юаньжэн гэр бүлийн тухай олон жүжиг тоглож, олон янзын нөхрийн дүр бүтээж үзэгч олондоо халуунаар сайшаагдаж байна. \Пэрлаймаа утагчлан орчуулав\
|