• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-07 16:41:15    
Хятадын банк санхүүгийн хямралыг давахад авсан арга хэмжээ нь дэлхийд итгэл хариуцлагаа харуулав

Хятадын Олон Улсын Радио

     11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган 7-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, ГХЯ-ны сайд Ян Жечи Хятадын дипломат бодлого болон гадаад харилцаа зэрэг асуудлаар сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулсан байна. Бүх бөмбөрцгийн банк санхүүгийн хямрал даамжирч, үр дүн нь ямар болох нь мэдэгдэхгүй байдалд олон улсын банк санхүүгийн хямралыг даван туулж, эдийн засгаа тогтуунаар нэлээд түргэн хөгжүүлэх нь энэ оны Хятадын засгийн газрын ажлын гол тал болсон байна.

     2008 онд олон улсын банк санхүүгийн хямрал бүх бөмбөрцгийг нөлөөлөв, Хятад улс хэдийгээр хямралын төв болоогүй ч дэлхийн эдийн засаг дэх хувийн жин нь 6 хувиас давсан Хятадын эдийн засгийн хөгжлийн байдал дэлхийн анхаарлыг татаж, 2008 оны Хятадын эдийн засгийн дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн хувь нэмэр нь нэн ч 20 хувиас давсан байна. Эдийн засаг даяаршилж байгаа энэхүү том ахуй байдалд Хятадын нам болон засгийн газар эдийн засгаа хөгжүүлэх явдлыг тэргүүн чухал үүрэг болгож байгаа дотоодын байдалд Хятадын дипломат ажил нь хэрхэн олон улсын банк санхүүгийн хямралын өрсөлдөөнд хандах бэ гэсэн талаар Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао энэ оны засгийн газрын ажлын тайландаа тодорхой хариулт өгсөн байна. Даруй дэлхийн улс оронтой найрсаг хэлхээ холбоогоо эрчимжүүлж, дотоодын эдийн засгаа тогтуунаар нэлээд түргэн хөгжүүлэхэд ашигтай гаднын орчин ахуйг бүрэлдүүлж өгөх гэсэн болно.

     Бид талуудтай ажилч хэрэгч хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж, олон улсын банк санхүүгийн хямралын газар авахыг хамтаар хориглон зогсоож, олон улсын банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг ахиулж, худалдааны болон хөрөнгө оруулалтын ивээх үзлийг эсэргүүцэж, дэлхийн эдийн засгийн түргэхэн сэргэхэд тус дөхөм үзүүлнэ гэж Вэнь Жябао хэлсэн байна.

     Иймийн тулд дотоодын эдийн засгаа хөгжүүлэх энэхүү гол ажилтай нягт уялдуулан "эдийн засгийн дипломат харилцаа" болон "банк санхүүгийн дипломат харилцаа" тогтоох нь олон улсын олон нийтийн энэ оны Хятадын дипломат харилцаанд анхаарал хандуулсан зүйл болоод байна. Хятадын гадаад харилцааны сайд Ян Жечи 7-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр байр сууриа тодорхойлж, энэ оны Хятадын дипломат харилцаа нь "нэг гол шугам" -ын дагуу "хоёр гол ажл"-ыг сайн хийхэд байгаа юм гэж хэлжээ.

     Тэрээр хэлэхдээ, "нэг гол шугам" -ыг атгах гэсэн нь даруй дотоодын эдийн засгаа тогтуунаар нэлээд түргэн хөгжихийг баталгаажуулах талаар бүх хүчнээрээ үйлчлэх гэсэн болно. "хоёр гол ажл"-ыг сайн хийх хэрэгтэй. Нэгд, олон улсын банк санхүүгийн хямралд нааштай хандаж, өсөлтийг батлан хүн ардын амьжиргааны төвшнийг баталж, тогтвортой байхыг батлахад сайтар үйлчлэх хэрэгтэй. Хоёрт, Хятадын төрийн удирдагчдын олон улсын чухал их олон талт хурлын ажиллагаанд оролцох бэлтгэл ажил болон хэрэгжилтийг сайтар атгах хэрэгтэй. Жишээлбэл, удалгүй Лондонд болох гэж байгаа банк санхүүгийн асуудлаарх дээд хэмжээний хуралд бид эдгээр ажиллагаанд Хятад улсын оролцохоор дамжин, олон улсын дэг журмыг нэн шудрага зүй зохистой чиглэлээр хөгжихийг түлхэн ахиулах болно гэжээ.

     Чухамдаа олон улс хамтран ажиллаж банк санхүүгийн хямралтай тэмцэхийг Хятад улс эрт санаачилж ажиллагаа авсан юм. 2008 оны 11-р сард Хятад улсын Дарга Хү Жиньтао Вашингтонд болсон банк санхүүгийн асуудлаарх 20-ийн бүлгийн дээд уулзалтад оролцсоноос энэ оны эхээр Хятад улсын Дарга Хү Жиньтао, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао, Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин нарын зэрэг 3 удирдагч "цагаан сарын дипломат айлчлал"-аараа Америк, Ази, Африк, Латин америк зэрэг тивийн улс орнуудаар айлчилж, хүрсэн газар болгондоо Хятадын удирдагчид дэлхий нийтэд ийм нэг мэдээг уламжилсан, энэ нь тухайлбал: олон улстай хамтран ажиллаж, бусад улс орнуудтай хамтаар банк санхүүгийн хямралтай тэмцэхэд Хятад улс бэлэн байна гэсэн болно. Хятад улс бол зөвхөн хамтын ажиллагаагаар хямралтай тэмцэхийг санаачлагч төдийгүй бас энэ зорилтыг практикт хэрэгжүүлэгч мөн гэснийг Хятад улс бодит ажиллагаагаараа дэлхий нийтэд харуулсан юм.

     Хятад улсын дарга Хү Жиньтао Вашингтонд болсон банк санхүүгийн асуудлаарх 20-ийн бүлгийн дээд уулзалт дээр хэлэхдээ, банк санхүүгийн хямрал нь хөгжсөн улс орнуудын банк санхүүгийн зах зээлд ноцтой цохилт болсон төдийгүй, хөгжиж байгаа улс орнуудад ч адил бус хэмжээгээр нөлөөлсөн юм. Олон улсын хамтын нийгэмлэг ялангуяа хөгжсөн улс орнууд нухацтай арга хэмжээ авч, хөгжиж байгаа улс орнууд ялангуяа Африкийн улс орнуудын хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь туслалцаа үзүүлэх ёстой, Хятад улс энэ үйл явцад нааштай үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

     "Дэлхийн эдийн засгийн хэлбэрэлтгүй хөгжлийн систем, олон улсын банк санхүүгийн багтаамж дэг журамтай систем, олон улсын худалдааны голч, зүй зохистой систем, дэлхийн хөгжлийн шударга, үр ашигтай систем тогтооход Хятад улс цаашид тус дөхөм үзүүлэн, өөрийн орны хөгжлийг хангахын зэрэгцээ бас хамтран ажиллагч түншүүд ялангуяа хөгжиж байгаа улс орнуудын зүй ёсны анхаарлыг харгалзан үзнэ" гэж Хү Жиньтао илэрхийлжээ.

     Банк санхүүгийн хямралтай тэмцэх дипломат ажиллагааны явцдаа Хятад улс бас худалдааны ивээх үзлийг эсэргүүцнэ гэж дэвшүүлсэн бөгөөд үүнийг бодит ажиллагаагаараа дэлхий нийтэд харуулсан юм.

     Хятад улсын үг яриа, үйл ажиллагаа нь өөрийн орны хүмүүст банк санхүүгийн хямралыг ялан туулах итгэл өгсөн төдийгүй, олон улсын хамтын нийгэмлэгт ч итгэл уламжилсан байна.

     Хятадын дипломат ажиллагаа нь бас олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн нотолгоо болон дэмжлэгийг хүлээсэн юм. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\