• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-09 15:09:37    
БХАТИХ энэ жил Хууль дүрэмд цэгцлэлт хийх ажлыг биелүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

      Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ү- Бангүө 9-ний өдөр бүх Хятадын Ардын төлөөлөгчдөд хандан Байнгын хорооны ажлын тайлан хийх үед хэлэхдээ, Хятадын өнөөгийн хэрэгжүүлж байгаа 231 хуулийн заримыг нь боловсронгуй болгох шаардлагатай байна, энэ онд хууль дүрэмд цэгцлэлт хийх ажлыг биелүүлнэ гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, одоогийн хэрэгжүүлж байгаа хуулийн заримыг өнгөрсөн зууны 80-аад он юм уу 90-ээд оны эхээр тогтоосон юм. Түүний зарим нь социалист зах зээлийн эдийн засгийн хэрэгцээ шаардлагад зохицохгүй болсон байна.

     Үүнээс гадна, хууль дүрмийг тогтоосон цаг нь адилгүй учраас хойно тогтоосон хууль нь өмнөх хуулийн зарим тогтоолтой нэгдэлгүй юм уу авцалдахгүй зүйл ч буй. Байнгын хороо өнгөрсөн онд, өнөөгийн хэрэгжүүлж байгаа хуулийг цэгцлэн жигдрүүлэх ажлыг байршуулсан, энэ онд энэ ажлыг биелүүлнэ гэжээ. \Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав\