• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-09 16:17:42    
Уламжлалт соёлоо алдсан нэгэн үе хүмүүжигдэхээс хичээлтэй

CRI

     малжих нутагт төрж өсөн, Монгол соёлынхоо үйлсэд олон жил хүчин зүтгэж яваа Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн захирал Баяр-мэнд гуай сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, малжих нутгийн соёл боловсролын ирээдүйн талаар санаашран, малжих нутгийн сургуулиудыг хот суурин газар төвлөрүүлсний дараа бий болсон нийгмийн асуудлыг хэрэн зохицуулах тухай санал дэвшүүлэх гэж байгаагаа ярьсан байна.

     Тэрээр хэлэхдээ, улсаас дэвшүүлсэн "боловсролын эх баялгийг нэгтгэж, сургуулийн яс чанарын дээшлүүлэх" гэсэн үзэл санааны шаардлагаар Өвөр Монголын малжих тариалах нутгийн сургуулийг хот суурин газар төвлөрүүлсэн юм. Гэхэд үүний дагуу маш олон нийгмийн асуудал урган гарч ирсэн байна. Нэг талаар хот суурины газрын сургуулийн нөхцөл боломж нь сурагчдын дотуур байранд суух, хооллох зэргийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй асуудал гарч байна. Нөгөө талаар малчид үр хүүхдээ сургуульд хүргэхийн төлөө санхүүгийн болон сэтгэл санааны хүнд дарамт үүрэглэж байгаа бөгөөд онцгойлон 9 жилийн заавал сургах боловсролын шатны үүрэглэх ёсгүй үүрэг дарамтыг үүрэглэж байгаа үзэгдэл оршиж байна. Миний зүүн Үзэмчин хошуунд хийсэн судалгаанаас үзвэл, малчид хүүхдээ хошуун төвийн сургуульд суулгахад сар тутамд дор хаяж 1200 юань зарцуулж байгаа бөгөөд энэ нь зөвхөн ил зардал юм. Үүнээс гадна хүүхдээ эргэж үзэхээр хошуу орох зардал зэрэг зардлыг нарийвчлан тоочихын аргагүй юм гэжээ.

     Түүний ярьснаас үзвэл, сургуулийг хот суурин газар төвлөрүүлсний дараа, сургуулийн нөхцөл боломж сайжирч, сургалтын яс чанар дээшилсэн боловч зарим талаар мөн "далд аюул" тарьсан юм байна. Нэгд, хүүхдийн өсөн буйжилтад ашиггүй, хүүхэд нярай багаасаа бага сургуулийн үеийн, цаашилбал цэцэрлэгийн үеэсээ алс газар хэдэн зуун километрийн хол газар очиж суралцах нь тэд нарын өсөн буйжилтад ашиггүй юм. Хоёрт, уусан ус унасан нутгаас эрт салж, малжих нутгийн үндэстний уламжлалт соёлоосоо хөндийрч, малжих соёлоо мартаж орхисон тасарсан нэг үе болж хүмүүжих аюултай юм. Эс хичээвэл машиныг тахиад морийг танихгүй, ямар жилтэй бэ гэхээр үнээ жилтэй гэж хэлж мэдэх юм. Гуравт, их олон өвөө эмээ нь юм уу, аав ээжийн нэг нь хүүхдээ дагаж хот суурин газар байр түрээслэн салж суух болж байгаа нь гэр бүлийн харьцаанд эвдрэл зөрчил үүсгэх "гай" тарьж мэдэх юм байна.

     Тэрээр энэ тухай дүгнэж ярихдаа, 9 жилийн заавал сургах боловсролын хуулийн дагуу, ямар ч зардал төлбөргүйгээр сургуулийн насны хүүхдэд боловсрол олгох ёстой юм. Ийм байдалд малжих нутагт гэдрэгээ харин сургуулийг нийлүүлэхийн өмнөхөөс илүү зардал төлүүлэх болсон нь зохисгүй юм. Энэ нь мөн хил хязгаар нутгийн үндэстний цөөнхийн уламжлалт шилдэг соёлыг залгамжлан хөгжүүлэхэд ашиггүй юм. Иймээс энэ асуудлыг улс орон болон орон нутгийн шат бүрийн холбогдох салбар анхааралдаа авч, судалгаа шинжилгээ хийж, малжих нутгийн байдалд нийцүүлэн зохистой зохицуулах ёстой байна гэжээ.