Хувцас бурхан ,бие чөтгөр гэдэг үг бий. Хувцас худалдан авахынхаа өмнө өнгөний учир утгыг харгалзах хэрэгтэй. Учир нь хувцасны өнгө хүний гадаад төрх болон сэтгэл санаанд ч нөлөөлдөг.
-Хар өнгө: төвийг сахисан саармаг өнгө. Хар өнгө нууцлагдмал байдал, муу юм, оюун санааны сүр жавхлан, гүн ухаанч, бүтээлч, ажил хэрэгч хүмүүсийн өнгөөс гадна үхэл, гуниг, гутралын бэлэг тэмдэг. Энэ өнгө таныг тодорхой хэмжээгээр тайвшруулж амгалан тайвныг мэдрэхэд тусална. Хар өнгийн хувцас өмссөн хүн харилцагчдаа нөлөөлөхийг хүсдэг байна.
-Цэнхэр өнгө: Үнэнийг илтгэсэн, тайвшруулсан, бас сулдсан байдлыг илтгэсэн өнгө. Цэнхэр өнгийн хувцас сэтгэлийг зовоох нөхцөлийг үүсгэдэг гэнэ. Тиймээс ямар нэгэн ажил хэрэгч уулзалтад оролцох гэж байгаа бол ийм өнгийн хувцаснаас аль болох татгалзаарай.
-Шаргал өнгө: Энергийн өнгө. Тархины үйл ажиллагаанд түлхэц өгч, мэдрэлийн системийг сэргээдэг. Түүнчлэн амьдралын эрч хүчийг нэмэгдүүлж, үнэнч хайр, эрч хүч, айдас, мөрөөдөмтгий байдлын бэлгэдэл болдог. Тиймээс энэ өнгийг судлаачид нийтэч хүний өнгө гэж үздэг.
-Ногоон өнгө: Тэгш байдал, зохицол, залуу нас, итгэл найдвар, тогтвортой байдлыг бэлгэддэг. Уг өнгө нь зүрхний өвчинтэй хүний даралтыг бууруулахад тустай өнгө.
-Шар өнгө: Оюун ухаан, номын өнгө. Энэ өнгийг оюун санаагаа өдөөхөд ашигладаг. Хүний сэтгэл хөдлөлийг сэргээдэг. Боловсролтой нүүрэмгий зан, хайр, аз жаргал, эд баялаг, гэрэл гэгээг бэлгэддэг.
-Хөх өнгө: хүний шунал тачаалыг нэмэгдүүлдэг. Хөх өнгийн хувцас өмсвөл хүний сэтгэл түгшсэн байдлыг багасгахаас гадна өвчин намдаадаг гэж үздэг.
- Сарнай ягаан өнгө: Хамгийн романтик хүний өнгө. Залуу насны мөрөөдөмтгий, хайр дурлал, энхрийлэл, талархлыг бэлгэддэг. Хүний сэтгэл хөдлөлийн хөгжилтэй байдал мөн хүнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг өнгө. Ягаан өнгө оюун ухаанд онцгой нөлөөтэй учраас хэрэв та залуу харагдъя гэвэл ягаан өнгийн хувцсыг сонгоод үзээрэй.
- Улаан өнгө: Улаан өнгө нь амьдралын эрч хүч, энерги, баяр баясал, эрүүл энх, сексийг бэлгэддэг. Хүний сэтгэл санааг сэргээж дулаацуулдаг өнгө болохоор арьсны өвчнийг эдгээдэг гэнэ. Улаан өнгөтэй хувцсыг байнга өмсвөл таны сэтгэлийг хэт хөдөлгөж, хэт түрэмгий зан овортой болгодог гэнэ.
- Хүрэн өнгө: бат бэх байдлыг илтгэдэг. Болгоомжтой, зарчимч, хариуцлагатай хүмүүс энэ өнгийн хувцсыг сонгож өмсөх нь түгээмэл. Хүрэн өнгөтэй хувцас өмссөн хүн хатуу эрс шийдэмгий харагдана.
- Нил ягаан өнгө: тогтвортой байдал, уйтгар гуниг, эрхэмсэг зан, нэр хүндийг илэрхийлдэг. Мөн амьдралын эрч хүч, ид шид, зүүдний өнгө гэдэг. Ядраад унтмаар байхад нойр хулжсан бол ягаан өнгөтэй унтлагын хувцас сонгохыг судлаачид зөвлөж байна. Ийм өнгийн унтлагын хувцас нь таныг тун сайхан амраадаг ажээ. \Сарантуяа орчуулж бэлтгэв\
|