"Цусны даралт өндрийн улмаас миний нүдний ухархайд цус хурсан, эмчилгээний даатгалд хамрагдаагүй болохоор, мэс засал хийлгэхэд 10 мянга гаруй юань зарцуулсан.Маш үнэтэй байна" гэж тариачин Лю Фү-лянь хэллээ.
Тариачин Шин Шэньтай хэлэхдээ: "Манай Шанши мужийн Нань Жанцүнь тосгонд 60 нас гарсан хүмүүс амьжиргааны баталгаагүй тул, хүүхэд ач нарынхаа өгсөн мөнгөөр амьдралаа аргацаахаас өөр орлого гэж байдаггүй" гэлээ.
Тариачин Ли Кэ-ань хэлэхдээ: "Мөнгө төгрөг цуглуулж байгаад хямд үнийн орон сууцны байшин худалдаж авъя гэж бодож байна" гэжээ.
Олон улсын банк санхүүгийн хямрал даамжирч, Хятадын эдийн засгийн хөгжилд шинэ өрсөлдөөн сорилт тулгарч буй нөхцөлд, Бээжинд чуулж байгаа үндэсний хамгийн дээд эрхт байгууллага—БХАТИХ-ын жил тутмын чуулган нь ард иргэдийн амьжиргааг баталгаажуулах, сайжруулах тухай асуудалд өнгөрснийхөөс нэн их анхаарал тавьж байна.
Хятадын ард иргэдийн санал хүсэлт ихтэй байгаа эмчилгээ, өндөр насны тэтгэвэр, орон сууц, боловсрол зэрэг нийгмийн баталгааны чанартай асуудлуудыг зүй зохистой зохицуулж чадах эсэх нь Хятад улс дотоодын эрэлт хэрэгцээгээ өргөтгөн, эдийн засгийн тогтвортой, нэлээд түргэн өсөлтийг ахиулж чадах эсэхийн зангилаа асуудал болоод байна гэж БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хүн ам, хөдөлмөр, эдийн засаг судлах хүрээлэгийн захирал Цай Фан тэмдэглэжээ.
"Иргэд өнөө мөнгөө хадгалуулахаас биш, хэрэглэхгүй байна. Тэд нас өндөр болсон үед өвчлөх, ажилгүйдэх, хүүхэд сургуульд орох зэрэг асуудалд санаа тавьж байгаагаас ингэж байгаа юм. Хэрэв бид Засгийн газрын зарлагаа нэмэгдүүлж байгаад, нэн олон хүнийг нийгмийн баталгааны системд хамруулах юм бол, дотоодын хэрэгцээг өргөтгөх ажил эрчтэй болж чадна" гэж тэр хэллээ.
Олон жилийн турш, Хятад улс эм эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлтийн чиглэлийг хайсаар ирсэн юм. Өнгөрөгч зууны 80-аад онд, Хятад улс эм эмнэлэгийн өөрчлөлтийг зах зээлийн болгохоор гол болгож байсны улмаас Засгийн газрын оруулалтын хувийн жин буурч, иргэдийн эмчилгээний дарамт хүндэрсэн байлаа. Энэ байдлыг өөрчлөхийн тулд, ирэх 3 жилд Хятад улс 850 тэрбум юань оруулан, эм эмнэлэг, эрүүл мэндийн системийн шинэ өөрчлөлт хийж, ард иргэдэд эм эмнэлэг, эрүүл мэндийн аюулгүй, үр ашигтай, дөхөм хялбар, хямд үнийн үйлчилгээ хангахаар чармайн ажиллана гэж Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао илэрхийлжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ: "Эмчилгээний үндсэн баталгааны тогтолцооны байгуулалтыг ахиулна. Бүх Хятадын хот хөдөөгийн иргэдийг хот суурины ажилтнуудын үндсэн эмчилгээний даатгал, хот суурины иргэдийн үндсэн эмчилгээний даатгал болон хөдөө тосгоны нэгдсэн эмчилгээний шинэ тогтолцооны хүрээнд тус тус хамруулан, үүнд хамруулсан хэмжээг 3 жилийн дотор 90 гаруй хувьд хүргэнэ" гэжээ.
Үүнээс гадна, энэ асар их мөнгийг үндсэн шатны эрүүл мэндийн үйлчилгээний системийг төгөлдөржүүлэх, олон нийтийн эрүүл мэндийн төлбөргүй үйлчилгээг өргөжүүлэх болон нийтийн эрхлэлттэй эмнэлэгийн өөрчлөлтийн туршилтын ахиулах зэрэг ажил төрөлд зарцуулах юм байна.
Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Засгийн газрын энэ жилийн ажлын тайландаа бас ийм хэдэн том асуудлыг чухалчлан дурдсан байгаа юм. Энэ нь тухайлбал: амьдрал хүндрэлтэй гэр бүлийн хямд орон сууцны байшин түрээслэхэд нь нөхвөр болгож, 43 тэрбум юань тохируулах, ажлын байраар хангах идэвхтэй бодлого хэрэгжүүлэн, их дээд сургууль төгсөгчдийн ажлын байртай болоход туслаж, хот орж ажил хийж бий тариачдын ажлын байртай болоход боломж бүрдүүлэн өгөх, хөдөө нутгийн заавал сургах боловсролын шатны гэр бүлийн амьдрал хүндрэлтэй, сургуулийн дтуур байранд сууж бий сурагчдад олгож байгаа амьдралын нөхвөрөө нэмэгдүүлж, сургалтын тэтгэлгийн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэн, нэг хүүхдийг гэсэн гэр бүлийн амьдралыг хүндрэлийн улмаас сургууль тасалдахад хүрүүлэхгүй зэрэг болно. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|