• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-10 18:04:16    
"Түвдийн эрт эдүгээгийн гэрэл зургийн үзэсгэлэн" нь Өмнөд Солонгосын олон салбарын хүмүүсийн анхаарлыг татаж байна

Хятадын Олон Улсын Радио

      Хятадаас Өмнөд Солонгост суугаа элчин сайдын яамны зохион явуулсан "Түвдийн эрт эдүгээгийн гэрэл зургийн үзэсгэлэн" 9-ний Өмнөд Солонгосын нийслэл Сөүл дэх Хятадын соёлын төвд боллоо. Уг үзэсгэлэн нь Өмнөд Солонгосын олон салбарын хүмүүсийн анхаарлыг татсан байна. Гэрэл зургийн үзэсгэлэн нь Түвдийг үнэн бодитой байдлыг бидэнд ойлгуулсан бөгөөд хоёр орны ард түмэн хоорондын ойлголцлыг зузаатгасан байна гэж тэд үзжээ.

     Хятадаас Өмнөд Солонгост суугаа элчин сайд Цэнь Юун-хуа нээлтийн ёслолд оролцсон Хятадын хөрөнгө оруулалтын байгууллага болон Хятадын харьяат нарын төлөөлөгчид, Өмнөд Солонгосын олон салбарын хүмүүст Түвдийн эрт эдүгээгийн хөгжлийн байдлыг танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ,

      "Өнөөдөр энд дэлгэн үзүүлж байгаа сэтгэл хөдөлгөм гэрэл зургууд нь түүхийн асар том өөрчлөлтийн хамгийн сайн гэрч баримтын хувиар, Түвдийн үнэн байдлыг та бүхэнд дэлгэн үзүүлж байна, харанхуй түүхийн замыг туулан, гэрэл гэгээ, хэтийн төлөвтэй золгосон, эх орныхоо халуун элгэнд цаг тоолонд шинэчлэгдэн хөгжиж бий Түвдийг та бүхэндээ харуулж байна" гэжээ.

      Будагтай, будаггүй 70 гаруй ширхэг гэрэл зурагт хятад, солонгос, англи хэлээр тайлбар хавсаргасан гэрэл зургийн үзэсгэлэн нь Түвд бол эрт дээр үеэсээ Хятадын дархан нутаг дэвсгэрийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг гэдгийг үнэн бодит түүхээр тусгасан бөгөөд хуучин Түвдын харанхуй, хоцрогдонгуй байдал болон шинэ Түвдийн хөгжил дэвшлийг харуулсан байлаа.

      Өмнөд Солонгосын парламентын Гадаад харилцаа, худалдаа, нэгдлийн хорооны дарга Бак Жин нээлтийн ёслол дээр хэлэхдээ, гэрэл зургийн энэ үзэсгэлэн нь маш чухал ач холбогдолтой нэг арга хэмжээ боллоо гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ,

     "Гэрэл зургийн энэ үзэсгэлэн нь Түвдийн эрт эдүгээгийн соёл, түүхийг тусгасан маш чухал ач холбогдолтой нэг арга хэмжээ боллоо, уг арга хэмжээ нь бидний Түвдийг нэн сайн ойлгоход нөхцөл боломж хангалаа" гэжээ.

      Нээлтийн ёслолд оролцсон Өмнөд Солонгосын олон давхаргын найз нөхдүүд түүхийн ховор цухаг гэрэл зургууд, тэдгээрийн тайлбарыг маш нарийн хянамгай сонирхож байлаа. 1300 гаруй жилийн өмнө, Тан улсын Вэньчэн гүнжийн Түвд орж, Түвдийн Соронзонгомботой гэрлэсэн бөгөөд шагжамуни бурхны хөргийг авч очсон зэрэг зургууд болон манай тооллын 1653 онд Манж Чингийн Эеэр засагч хаанаас Далай ламд соёрхсон цол зэрэг зургууд нь олны сонирхлыг маш их татсан байна.

      Өмнөд Солоншос дахь Хятадын эдийн засаг, соёлын судалгааны хүрээлэнгийн зөвлөлийн дарга, олон улсын улс төрийн ухааны доктор Ли Юн-жу сурвалжлагчид хэлэхдээ, Түвд бол Хятадын нутаг дэвсгэрийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна, ирээдүйд ийм үзэсгэлэнг байнга үзэхийг хүсэж байна гэжээ.

     Түвдийн найрамдлаар чөлөөлөгдсөнөөс хойших 50 жилд, Хятадын Төв засгийн газраас Түвдэд үндэстний районы өөртөө засах дүрэм хэрэгжүүлж, улсаас Түвдийг дэмжих онцгой бодлого хэрэгжүүлж, Түвдийн шилдэг уламжлалт соёлыг хамгаалан хөгжүүлж, шашин шүтлэгийн чөлөөт байх бодлогыг бодитойд хэрэгжүүлж байгаа нь Түвдийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг асар их ололт амжилтад хүргэснийг "Түвдийн эрт эдүгээгийн гэрэл зургийн үзэсгэлэн" голлож танилцуулсан байна. \ Рэнчинсоо оруулж, О.Дарамбазар хянав.\