• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-11 09:13:11    
Хятадын уламжлалт ур чадвар хөгжлийг эрэлхийлж бий

CRI

     Саяхан Хятадын 100 гаран уламжлалт ур чадварыг нэгэн дор дэлгэн харуулсан томоохон оврын үзэсгэлэн Бээжинд өндөрлөж, хоёр долоон хоногийн хугацаанд бараг 200 мянган хүн үзэсгэлэнг сонирхож, ерөөс хүмүүсийн анхаарлын төвөөс холдоод байдаг уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн нь дахин олон хүмүүсийн анхаарлыг татсан аж. Өнөөгийн түргэн хөгжиж байгаа нийгэмд эдгээр уламжлалт ур чадварыг хэрхэн хөгжүүлэхийн зэрэгцээ түүнийг нээж ашиглах нь Хятадын эрдэмтэн, мэргэжилтэн, худалдааны салбарынхан болоод ард олны хамгийн их анхаарч байгаа асуудал болсон байна, үүнд хамгийн гол нь уламжлалт ур чадварыг ашиглан хамгаалах ажил нь цаг үеийн хурдтай алхаатай хэрхэн нийлүүлэх явдал байгаа юм байна.

     Хятадын Соёлын Яам, Түүх Соёлын Дурсгалт Зүйлсийг Хамгаалах Үндэсний Газар зэрэг олон байгууллагын хамтаар зохиосон Хятадын бодисын бус соёлын өв-уламжлалт ур чадварын үзэсгэлэн бол шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших 60 жилийн турших цар хэмжээ нь хамгийн их, төрөл зүйл нь хамгийн бүрэн нэг удаагийн уламжлалт ур чадварын үзэсгэлэн болсон байна. Энэ удаагийн үзэсгэлэнд ардын урлагчдыг нийт 1000 гаран хүний урьж оролцуулсан бөгөөд олон нийтэд Хятадын олон газрын уламжлалт ур чадвар болон уламжлалт уран зургийг танилцуулсан байна.

     Оршин тогтнолын хямралыг нааштайгаар зохицуулж, зах зээлийн хөгжлийн орон зайг өргөтгөн тэлэх нь уламжлалт ажил төрлийн эрхбиш нүүрлэх чухалтай асуудал болсон байна.

     Өрсөлдөөн сорилт ихтэй хот суурины амьдралын явцад ирэх тусмаа олон хүмүүс дарамтыг багасгах, бодол сэтгэлгээ солилцох арга хэлбэрийг эрж хайн, анхны зохиогчийн эх бүтээл, байгаль орчныг хамгаалсан гар урлалын бүтээл нь олны дунд мода болсон байна. Хятадын бодисын бус соёлын өвийг хамгаалах ажил хариуцсан эрдэмтдийн комиссын гишүүн Жү Пэйчүгийн үзэж байгаагаар, энэ нь уламжлалт ур чадварын сэргэлтэд зах зээлийн орон зайн хангасан байна гэлээ.

     Хятадын Хөх-Нуур мужийн Хуан-наний Төвд Үндэстний Өөртөө Засах жөүгийн Рэгүн районд хэдэн мянган жилээр уламжилсан эрэгтэйчүүдийн шашны зураг баримлын гар урлаг байдаг. Онцгойлон дурдууштай нь энэ газрын Танк зураг нь хагийн нэр алдартай байдаг. Өнөө уг нутаг нь нэгэнт Хятадын хамгийн том танк зургийн бааз болсон байна. Танк зургийн урлагийн залгамжлагч Нян Бэнь хэлэхдээ, хамгийн сайн бүтээл нь өнөө хэдэн зуун мянга тэрчлэн хэдэн сая юаньд хүрч байна гэжээ.