3-р сарын 28-ны өдөр Түвд ардчилсан өөрчлөлт хийсний 50 жилийн дурсгалт өдрөө тэмдэглэнэ. Ардчилсан өөрчлөлт хийснээс хойших 50 жилд Түвдийн улс төр, эдийн засагт асар их өөрчлөлт гарч, Түвдийн ард түмэн эрх чөлөөтэй, эрх тэгш, аз жаргалтай шинэ амьдралаа эхэлсэн юм гэж Бээжинд БХАТИХ болон УТЗЗ-ийн жил тутмын чуулганд оролцож байгаа төлөөлөгчид болон гишүүд илэрхийлсэн байна.
Гармаринчен бол ТӨЗР-д нутагтай Түвд үндэстний төлөөлөгч юм. Тэрээр Түвдийн умард нутгийн Начюйд амьдарч байна. Тухайн нутаг бол Түвдийн мал аж ахуйн гол бүс юм. 50 жилийн өмнө, түүний гэр нутаг нь феодалын хамжилгын байгуулалд байж, ээж аав нь Начюйгийн орон нутгийн хамжилгын эзний боол байсан учир, биеийн эрх чөлөө болон хувийн эрх ашиг гэж өчүүхэн ч үгүй байжээ. Өнөөдөр Гармаринчен нутаг усныхаа хүмүүсийг төлөөлөн бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хамт Бээжинд ирж, АТИХ-ын жил тутмын чуулганд оролцож, төрийн хэргийг хамтаар зөвшин, төрийн эзний эрх үүргээ гүйцэтгэж байна. Өөрийн нутаг усныхаа өөрчлөлтийн тухай ярих үед, Түвдийн умард хэсгийн тал нутгаас ирсэн энэ эрэгтэйн хэлсэн үг болгонд нь баяр бахдал бялхаж байлаа. Тэр хэлэхдээ:
"Урьдын хамжилгын хувьд Түвдэд маш зовлонтой амьдарч байсан. Ардчилсан өөрчлөлтөөс хойш, ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас хойш, Засгийн газрын туслалцаатайгаар, авто машин худалдан авч тээврийн ажил хийж, аялал жуулчлалд оролцон, мал маллан амьдрал маань жилээс жилд сайжирсан юм. Ялангуяа ноднин Засгийн газрын орон сууцны төслийн тусламжтайгаар, шинэ байшин барьж, нүүж ороод дөнгөж гурван сар болж байна. Хоёр хүүхэд маань дунд сургуульд сурч байгаа бөгөөд хүүхдийн хоол хүнс, дотуур байр, сурлагын зардлыг улсаас гаргаж байна" гэжээ.
Түвдэд ардчилсан өөрчлөлт хийгээд 50 жил боллоо. Өнөөдөр энэ 50 жилийг эргэн санахад, энэ өөрчлөлт нь Хятадын үндэстний цөөнхийн нутаг районы нийгмийн өөрчлөлт цаашлаад бүхий л үндэстний асуудлыг зохицуулсан бахдам жишээ боллоо гэж хэлж болох юм. Хятадын Түвд судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жү Шяомин үнэлж хэлэхдээ:
"Түвд шиг ийм орон нутагт ардчилсан өөрчлөлт хийсэн нь Бүгд Найрамдах Улсын хүрээнд ч , зөвхөн нэг өөртөө засах район, мужийн нийгмийн өөрчлөлтийн гүнзгийрэл болон алгаслын хувьд ч, хамгийн гүнзгий өөрчлөлт болсон. Тэр нь феодалын хамжилгын нийгмээс феодалын нийгмийн сүүлийн хагасыг алгасан, бүхий л капиталист нийгмийг алгасаж, социалист нийгэмд орсон байна. Ийм гүнзгий өөрчлөлт нь Түвд шиг ийм үндэстний, шашин шүтлэг нэлээд өргөн дэлгэрсэн районд хийгдэхэд онцгой бэрхшээлтэй байсан юм. Төв засгийн газраас тухайн үед онцгой хандах маш олон бодлого авснаар, ийм гүнзгий өөрчлөлт нь Түвдэд тогтуунаар урагштай биелэгдсэн юм" гэжээ.
Түвдийн ардчилсан өөрчлөлт бол дэлхийн боолын байгууллыг цуцлах хөдөлгөөний чухал тэмдэглэлт үйл хэрэг, олон улсын хүний эрхийн үйлсийн чухал ахиц юм. Ардчилсан өөрчлөлтөөс хойш, 1 сая хамжилгачууд эрх чөлөөгөө эдлэн эзэн сууж, хүний эрх чөлөөтэй болсон байна. Түвдийн ард түмэн Төв засгийн газар болон бусад муж, өөртөө засах районы дэмжлэгтэйгээр, урьд өмнө байгаагүй халуун сэтгэлгээгээр гэр орноо бүтээн байгуулж, Түвдийн улс төр, эдийн засаг, соёл зэрэг талыг маш их хөгжил дэвшилтэй болгосон юм.
50 жилийн турш, Түвдийн үндэстнүүдийн ард түмэн шашин шүтлэг чөлөөтэй байх эрхээ бүрэн эдэлж ирсэн юм. Хятадын Түвд хэлний буддын шашны дээд сургуулийн орлогч захирал, 7-р дүрийн Нагцан Чанба Нагван Дамчо Тринлей гэгээн хэлэхдээ:
"Их өөрчлөлт гарсан, харин бага өөрчлөлт биш гэснийг одоо бид харж байна. Өнгөрсөнд хуучин нийгэмд Түвд ямар байсныг би мэдэж байна. Түвдийн өнөөгийн өөрчлөлтийг ч би мэдэж байна. Ардын амьжиргааны төвшин дээшилсэн. Миний олон талын шашин шүтлэг ч эрх чөлөөтэй байгаа нь яриангүй. Шашин шүтэж, хүж зул өргөн, бурханд мөргөж, ном уншиж бүр болно" гэжээ.
50 жилийн тэртээ, Түвдийн ард түмэнд зол жаргал авчирч өгсөн ардчилсан өөрчлөлтийг дурсган тэмдэглэхийн тулд, Түвдийн Өөртөө Засах Районы Засгийн газраас 3-р сарын 28-ныг "Сая хамжилгачуудын чөлөөлөгдсөний дурсгалт өдөр" хэмээн энэ онд тогтоосон юм. 3-р сарын 28-ны өдөр бүх Түвд, бүх Хятадын ард түмэн энэ баярыг хамтаар тэмдэглэнэ. \Пэрлаймаа орчуулж,О.Дарамбазар хянав..\
|