• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-11 18:52:19    
Далайн бүлгийн өдөөн хатгалгын үг яриа нь хүний сэтгэлийг олохгүй юм

Хятадын Олон Улсын Радио

     3-р сарын 28-нд Түвдийн үндэстнүүдийн ард түмэн "Түвдийн сая хамжлагуудын чөлөөлөлтөө олсныг тэмдэглэх өдөр " тохиож байна. Өнгөрсөн 50 жилд Түвдийн эдийн засаг нийгмийн ажил төрлүүд бүр гялалзсан амжилт олсон. Гэтэл Далайн бүлэг сүүлийн өдрүүдэд "Түвдийн ард түмэн гал усны гаслан зовлонд аж төрж байна", "Түвдийн байдал хэзээ ч тэсэрч мэднэ" гэж хэлж байна. Далайн бүлэг юунд иймэрхүү өдөөлтийн үг яриа ярьж байгаа вэ?улс орныг хагалан бутаргах гэсэн зорилго биелэх үү? Үүнтэй холбогдуулан олон салбарын зүтгэлтнүүд үзэл бодлоо дэлгэн ярьсан байна.

     50 жилийн тэртээх 3-р сарын 11-нд төр шашин нэгдсэн феодалын хамжлагын байгуулал болон өөрийн онц эрхээ "хэзээ ч өөрчлөгдөхгүй" байхыг хамгаалахын төлөө Далайн бүлэг улс орныг хагалан бутаргах зорилгоор зэвсэгт урвал гаан гаргасан юм. Гадаадад дутаан гарснаас хойш Далайн бүлэг "Түвдийг тусгаарлах" үзэл бодлыг ихээр хөөрөгдөв. Энэ оны 3-р сарын 10-ны өдөр Далай бас "Түвдийн байдал хэзээ ч тэсэрч мэднэ" гэж хэлж, Түвдөд гарч мэдэх шинэ хүчирхийллийн хэрэгт "зөгнөл" гэдийг хийжээ. Үүнд холбогдуулан Түвдийн асуудлаарх мэргэжилтэн Дан зэн лүн жү хэлэхдээ: Далайн бүлгийн ингэж хийж байгаа нь цуу үгээр хүнийг айлгаж байгаа болно, хүний сэтгэлийг олохгүй, ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй юм гэжээ. тэрээр цааш нь хэлэхдээ:

     Жил бүрийн 3-р сарын 10-нд Далайн бүлэг янз янзын үг яриа тараадаг байна. Ийм үг яриа ямар ч үүрэг гүйцэтгэж чадахгүй гэж би үзэж байна. Түвд ялангуяа ноднингийн 3-р сарын 14-ний хэргээс хойш ,нэгд засгийн газраас олон нийтийн ийм хэрэгт дотроо бодолтой бөгөөд авах арга бодлоготой байгаа гэж хэлж болох юм. Хоёрт Ямар ч үймээн болон эвддэгийн ажиллагаа нь бүр Түвдийн ард түмний үндсэн ашиг сонирхлоос няцсан болно. Донслолттой тогтуун бус нийгэмд амьдрах сонирхолтой хүн байхгүй юм. Түвдийг анхаарч, хайрладаг хүн энд амгалан тайван, тогтвортой хөгжихийг хүсэж байна гэжээ.

      Далайн бүлэг гадаадад улс орныг хагалан бутаргах үйл ажиллагаа хийсээр байгаа нь өрнөдийн зарим орны тэтгэн дэмжиж байгаатай холбоотой юм.

      Хятадын засгийн газраас Түвдийн асуудлаар тодорхой байр суурьтай байсаар юм. 3-р сарын 7-ны үдээс өмнө 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр, Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи Германы сэтгүүлчийн дэвшүүлсэн Түвдийн асуудлыг хариулахдаа, Хятадын засгийн газрын төв чанга байр суурийг дахин илэрхийлэв.

      Герман, Франц, бусад орнууд өөрийн 4-ний 1 хувийн нутаг дэвсгэрээ салгаж гаргах сонирхолтой уу? Германы нэгдлийн том үйл хэргийг Хятад улс дэмжсээр гэдгийг ойлгож байгаарай. Далай зөвхөн шашны зүтгэлтэн төдий биш, харин улс төрийн тэнүүлч байгаа. Бид болон түүний хоорондын зөрчил нь шашны, хүний эрхийн, үндэстний, соёлын асуудал биш, харин Хятадын нэгдлийг хэвээр байлгах уу үгүй үү, Түвдийг Хятадын нутаг дэвсгэрээс хагалан салгахыг зөвшөөрөх үү үгүй үү гэдэг асуудал болно. Дэлхийд аль ч орон Хятадтай харилцаагаа шийдэхдээ, Далайн айлчлал хийхийг зөвшөөрөхгүй, тэдгээр орнуудын нутаг дэвсгэрийг ашиглан, Хятад улсыг хагалан бутаргах үйл ажиллагаа үйлдэхийг зөвшөөрөхгүй байгаа болно. Энэ бол олон улсын харилцааны хэм хэмжээ байх ёстой утга санаа болно гэжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/