• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-11 21:40:37    
Хилийн тэнгэрийн санаа нэгдсэн саахалт боомт

Хятадын Олон Улсын Радио

    Хятад Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн турш Эрээн боомт, Замын-Үүд боомт нь хоёр орны эдийн засаг, бизнес, соёл боловсрол, аялал жуулчлалын зэрэг олон салбарын харилцаа солилцоонд чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ.

    Эрээн боомт , Замын-Үүд боомтынхон энэ оны 2-р сарын 9-ний өдөр Эрээн хотын Рү-И ордонд хамтарсан хуралдаан хийсэн байна.

    Монгол улсаас Эрээнд суугаа Консулын газрын ерөнхий консул С. Мягмар, Замын үүд хотын иргэдийн хурлын дарга Сэргэлэнбат , захиргааны ажилтан М.Батмөнх, Эрээн хотын хотын зөвлөлийн байнгын гишүүн, Нэгдмэл фронтын сайд бөгөөд хотын орлогч дарга Гуо Ган, хоёр боомтын шалган өнгөрүүлэх газрын хариуцлагатнууд уг хуралд оролцсон байна.

    С. Мягмар Хятад Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосон 60 жилийн туршид Эрээн, Замын-Үүд хоёр чухал боомтын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрснийг эргэн дүгнэсэн байна. Мөн өнөөгийн банк санхүүгийн хямрал нь хоёр боомтын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа цаг үед хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүндрэл бэрхшээлийг хамтаар даван туулах ёстой гэжээ.

    Гуо Ган хэлэхдээ, Эрээн болон Замын-Үүд хоёр боомтын нөхөрсөг хамтын ажиллагаа нааштай хөгжиж байна. Боомтын хамтарсан хуралдааны механизм нь оршиж байгаа асуудлыг зохистой шийдвэрлэж, найрсаг харилцаагаар хангах боломжийг олгож байна. Уг хоёр боомтын Шалган өнгөрүүлэх газар нь өнөөгийн нөхцөл байдлыг нухацтай задлан шинжилж, шударгаар хамтран ажиллаж хамтын чармайлтаар бодитой, илүү өгөөжтэй арга хэмжээ авч , хоёр боомтын хөгжлийг ахиулж Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд бэлэг болгон барих юм гэжээ.

    Хоёр талаараа боомтын шалган нэвтрүүлэх үр ашиг, төмөр замын ачаалах дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлж, экспорт импортын батлан зөвшөөрөх журмыг хялбарчлах, гаалийн шалган ачаалах тээврийн анги байгуулах, хилээр орж гарах хүмүүсийн даатгал худалдан авах, гурван өдрийн жуулчлалын баг Монгол улсын нутагт буудаллах, даац хэтэрсэн тээврийн машиныг цэгцлэх, хууль бус зууч этгээдэд цохилт өгөх, боомтын төлбөр хураамжийг цэгцлэх, гуравдагч орны машин тэргийг хилээр нэвтрүүлэх, паспорт нөхөн бүрдүүлэх, жолооч, аялагч болоод жирийн иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Замын үүд хотын дэд бүтцийн бүтээн байгуулалт болон чөлөөт эдийн засгийн бүсийн байгуулалт зэрэг асуудлаар зөвшилцөж санал нэгдсэн байна.

    Түмэн бодисыг амилуулсан хаврын нарнаар төгс амжилттай болсон энэ удааны хамтарсан хуралдаан нь хилийн саахалт айл шиг бараа бараагаа харалцсан хоёр боомтын нөхөрсөг харилцаа өрнөн хөгжих замыг шулуутгах нь дамжиггүй.