Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи орон нутгийн цагаар 11-ний үдээс хойш Америкийн нийслэл Вашингтонд Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой хэлэлцээ хийлээ. Ян Жечи Түвдөд холбоотой зэрэг асуудлаар Хятадын тал анхаарч байгаагаа илэрхийлэв. Хятад Америкийн харилцаа, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар хоёр тал санал бодлоо гүнзгий солилцжээ.
Түвдтэй холбоотой асуудлаарх Хятадын засгийн газрын зарчимч байр суурийг Ян Жечи дахин нотолж, саяхан Америкийн тал Түвдтэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийж, Хятадыг эсэргүүцэгч цөөн тооны гишүүдийн дэвшүүлсэн Түвдтэй холбоотой тогтоолын төслийг Америкийн төлөөлөгчдийн танхим баталсныг хатуу эсэргүүцэж байгаа бөгөөд дургүйцэн хилэгнэж байгаагаа илэрхийлэв.
Америкийн тэнгисийн цэргийн шинжилгээний усан онгоц саяхан Хятадын харьяа эдийн засгийн бүсэд ажиллагаа хийсэнтэй холбогдуулан Ян Жечи Хятадын талын зарчмын байр суурь болон анхаарал тавьж байгаагаа тодорхойлон өгүүлсэн байна.
Тайванийн асуудлаар Хятадын талын байр суурийг Ян Жечи дахин нотолж, холбогдох амлалтаа сахиж, Тайванийн асуудлыг болгоомжтой, зохистой шийдэж, хоёр эргийн харилцаа эв зүйгээр хөгжихийг бодитой ажиллагаагаараа дэмжихийг Америкийн талд хүссэн байна. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|