• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-12 15:35:43    
Бүгд Найрамдах Итали Улс

CRI

     Нутаг сэвдгээр: 301333 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2005 оны байдлаар 58 сая 460 мянга. Гол нь Италичууд, Итали хэлээр ярьдаг. Баруун хойд, зүүн хойд нутгийн хэсэг бага ястан нь Франц, Герман, Словени хэлээр ярьдаг. Оршин суугчдын ихэнх нь Католик шашин шүтдэг.

    Нийслэл: Ром, 2005 оны байдлаар 2 сая 550 мянган хүн амтай. Хамгийн халуун 7-р сардаа 20 – 32 хэм, хамгийн хүйтэн 1-р сардаа 1 – 10 хэмтэй.

    Төрийн тэргүүн: Гиогио Наполитано, 2006 оны 5-р сарын 10-ны өдөр сонгогдов.

     Чухал баяр дурсгалын өдөр: Үндэсний баяр – 6-р сарын 2-ны өдөр.

     Ерөнхий байдал: Европын өмнөд хэсэгт байрлаж байна. Хойд зүгтээ Альпын нуруугаар алслан Франц, Швейцар, Австри, Словенитой хөршилж, зүүн, өмнө, баруун гурван талаараа газрын дундад тэнгисийн Адриатын далай, Айонийн далай, Турренийн далайд тус тус хүрч байна. тэнгисийн эргийн шугам нь нийт 7200 километр. Ихэнх нутаг нь Газрын дундад тэнгисийн цаг агаартай, 1-р сардаа дунджаар 2 –10 хэм, 7-р сардаа дунджаар 23 – 26 хэмтэй.

     Итали бол эртний соёл иргэншилтэй орон, эртний Ром улс(манай тооллын өмнөх 8-р зуунаас манай тооллын 5-р зуун хүртэл)нь Вант улс(манай тооллын өмнөх 735 – 510 он хүртэл), бүгд найрамдах(манай тооллын өмнөх 509 – 28 он хүртэл), эзэнт улс(манай тооллын өмнөх 27 оноос манай тооллын 476 он хүртэл)гурван үе шатыг туулж, 1000 жил оршсон байна. хөгжлийн ид үеийн эзэнт улсын үед Ром нь бүх Газрын дундад тэнгисийн районыг эзэлсэн эртний боолын дүрэмт улс байжээ. Ромын эзэнт улс мөхсөний дараа цөмрөлт хийсэн Герман зэрэг үндэстэн түүний буурь дээр Дархан Ромын эзэнт улс(962 оноос 11-р зуун хүртэл)байгуулж, өнөөгийн Герман болон Италийн хойд хэсгийн нутгийг хамарсан байлаа. 11-р зуунд Нурсменчууд Италийн өмнөд хэсэгт цөмрөлт хийсэн бөгөөд вант улс байгуулав. 12 – 13-р зуунд Дархан Ромын эзэнт улсын ноёрхол задарч, их олон жижиг вант улс, өөртөө засах хот болон феодалын ноёрхол болон хуваагдав. 16-р зуунаас Франц, Испани, Австрид эзлэгдэв. 1861 оны 3-р сард Италийн вант улс байгуулав. 1870 онд вант улсын цэрэг Ромыг эзэлж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа сэргээв. Түүнээс хойш Европын хүчирхэг орнуудтай гадагш өнгөлзөх өрсөлдөөн хийж, Эритри, Сомали, Ливи болон Аегеаны арлуудыг булаан эзэлж,1902 онд Хятадын Тяньжинь хотод худалдааны түрээсний газар олов. Дэлхийн 1-р дайны үед холбоотон орны нэгийн хувиар оролцов. 1922 оны 10-р сарын 31-ний өдөр Муссолини засгийн эрх барьж, 20 гаруй жил үргэлжилсэн фашист ноёрхол хэрэгжүүлэв. 1938 онд Германтай Ром – Берлиний холбоо байгуулж, дэлхийн 2-р дайнд (1939 -- 1945)хамрагдан орж, ялагдсан орон болов. 1946 оны 6-р сарын 2-ны өдөр бүгд найрамдах улс байгуулав. \М. Цэцэн бэлтгэв\