• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-12 15:40:05    
Хятад улс дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөж, ардын амьжиргааг баталж байна

CRI

      Олон лусын банк санхүүгийн хямралын нөлөөг зохицуулахын төлөө, Хятад улс эдийн засагт сэдэлт өгөх 4 триллион юаний төлөвлөгөө дэвшүүлж, авто машин, хар төмөрлөг зэрэг 10 том ажил төрлийг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан бөгөөд саяхан мөн 950 тэрбум юаний санхүүгийн алдагдлын төсөв дэвшүүлж, дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх болон ардын амьжиргааг батлах ажилд хэрэглэх гэж байна.

      Энэ бүхэн нь өнөөгийн хямралыг даван туулахын төлөө юм. Гэвч эдгээр тоо баримт болон арга хэмжээнээс бид нар Хятадын хямралын зохицуулах арга барил бол түр зуур аргацаасан арга биш, харин алсын бодолтой байж, Хятадын ирээдүйн хөгжлийн стратегитай нягт холбогдож байгааг ойлгож болох юм.

      Энэ оны Хятадын эдийн засгийн өсөлтийг 8 хувь орчим байлгаж, хотын хөдөөд 9 сая ажлын байр нэмэгдүүлж, оршин суугчдын хэрэглээний үнийн ерөнхий төвшний өсөлтийг 4 хувь орчим байлгах болно гэж Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 3-р сарын 5-ны өдөр засгийн газрын ажлын тайландаа дэвшүүлсэн байна.

      Хятад улс эдийн засгийн өсөлтийг хэвээр байлгах явдлыг энэ оны засгийн газрын тэргүүн чухал үүрэг болгосон нь огт эргэлзээгүй бөгөөд, эдийн засгийн өсөлтийг батлах төрөл бүрийн арга хэмжээний дотор, дотоодын эрэлт хэрэгцээг, ялангуяа хэрэглээний эрэлт хэрэгцээг өргөтгөх явдлыг эдийн засгийн өсөлтийг батлах үндсэн зүйл болгосон байна. Урт хугацааны турш, Хятадын эдийн засгийн өсөлтийг маш их хэмжээнд хөрөнгө оруулалт болон экспорт дайчилж, хэрэглээний эрэлт хэрэгцээ харьцангуй буурай байж, эдийн засгийн өсөлтийг дайчлах хэмжээ нь 40 хувьд хүрэхгүй байгаа нь хөгжсөн орнуудын 60 хувийн төвшнөөс хол дор байгааг Хятадын эдийн засгийг гадарладаг хүмүүс мэдэж байгаа юм.

     Иймээс Хятад улс дотоодын эрэлт хэрэгцээний эдийн засгийн дайчлах үүргийг чухалчилж байгаагийн зэрэгцээ хэрэглээний эрэлт хэрэгцээг дайчлах явдлыг нэн чухал байранд тавьж байгаа юм. Эдийн засагт сэдэлт өгөх 4 триллион юаний хөрөнгө оруулалтын чиглэл юм уу, санхүү хийгээд мөнгөний бодлогын хандлага гэсэнгүй цөмөөрөө оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэн, ард түмний амьжиргааг сайжруулан, оршин суугчдын хэрэглээг дайчлах явдлаар чухал үндэс суурь болгосон байна. Ингэж хийх нь богино хугацаанд эдийн засгийн өсөлтөд сэдэлт өгөх төдийгүй, алсын үүднээс үзсэн ч Хятадын эдийн засгийн өсөлт хөрөнгө оруулалт болон экспортод дэндүү түшиглэж байгаа бүтцийн хэлбэрийг өөрчлөхийн төлөө бөгөөд аажмаар хэрэглээний хувийн жинг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт, хэрэглээ, экспортоор эдийн засгийг тэнцвэртэй, тогтвортой дайчлуулах гэсэнд оршино.

      Өнгөрсөн 30 жилд, Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлж, эдийн засаг нийгэм маш түргэн хөгжиж, эдийн засгийн жил тутмын өсөлтийн хэмжээ дунджаар 9 хувиас давсан байна. Гэвч энэ хөгжлийн явцад мөн маш олон асуудал гарч байсан бөгөөд энэ удаагийн банк санхүүгийн хямрал нь Хятадын эдийн засгийн хөгжилд маш их сөрөг нөлөө учруулж, бүтцийн чанартай зарим асуудал, гүн давхаргын зарим зөрчил, жишээлбэл эдийн засгийн өсөлтийн үр ашиг өндөр биш, хот хөдөө болон бүс нутгийн хөгжил тэнцвэргүй, орлогын хуваарилалт зөрөө ихтэй байгаа зэрэг зөрчил нэн ил тод гарч ирсэн байна.

      Хятад улс тун саяхан 10 том үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх төлөвлөгөө дэвшүүлж, үүний дотор хар төмөрлөг, нефть байгалийн хий, өнгөт медаль зэрэг уламжлалт үйлдвэрлэлийг багтааснаас гадна мөн электрон мэдээлэл тэрчлэн орчин үеийн бараа гүйлгээг ч багтаасан байна. Ингэж хийж байгаа нь банк санхүүгийн хямралын нөхцөл байдалд эдийн засгаа хөгжүүлэх шаардлагаас болсон бөгөөд мөн ч цаг тохиолыг ашиглан эдийн засгийн бүтцийн зохицуулалт хийхийн төлөө юм. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябаогийн БХАТИХ -ын чуулганд хийсэн засгийн газрын ажлын тайланд "Өсөлтийг батлах" гэсэн чухал үгнээс гадна бас нэг чухал үг бол "Бүтцийн зохицуулалт хийх" гэсэн болно.

      Хятадын сүүлийн үед авч хэрэгжүүлсэн маш олон арга хэмжээний дотор нэлээд хэмжээний хөрөнгө оруулалтыг нийгмийн хамгаалал, хөдөө тосгоны бүтээн байгуулалт тэрчлэн орлого багатай оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх зэрэг талд тохируулсан байна. Энэ оны Хятадын Төв засгийн газар болон орон нутгийн 950 тэрбум юаний санхүүгийн алдагдалтай төсвийн нэлээд хэсгийг Хятадын эдийн засгийн хөгжлийн энэ нэлээд буурай талд зарцуулах гэж байна.