2008 онд "меламин" нь хятад хүмүүсийн хоол ундны хэрэглээнд сэтгэл эмзэглүүлсэн ор мөр үлдээж, шаардлага хангаагүй хуурай сүү нь 300 мянга орчим гэр бүлийг хохироож, хүүхдүүдийн хөөрхөн мөртөө зовлонтой царай нь улс орныг сэтгэл эмзэглүүлэхэд хүргэсэн юм. Энэ хэрэг нь "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн тухай хуул"-ийг тогтоох ахицыг түргэтгэж, "тариан захаас хоолны ширээнд хүртэл" давхар давхар хамгаалалт хийсэн хэмээгдсэн уг хуулийг энэ оны 6-р сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Ирээдүйд хийх ажил бол эрүүл мэндэд анхаарлаа хандуулж, хүн болгоныг аюулгүйн хамгаалалтын хүрээнд хамруулах явдал юм.
"Онцгой хатуу, дүүрэн махтай улаан лоолийг би худалдаж авахгүй, учир нь тэд шүршүүрээр шүршсэн болохоор тэр нь түргэн боловсордгийг би харсан."
"Улс орон хууль тогтоохдоо энэ талаар хатуу байр суурьтай байж, худал хуурмаг зүйл зохиодог буюу хүнсний бүтээгдэхүүнд дураар юм хольдог хүмүүсийг чанга шийтгэхийг хүсэж байна" гэж иргэд ярилаа.
Сүүлийн 20 жилд Хятадын хүнсний бүтээгдэхүүний аж үйлдвэр жил болгонд 10%-ийн хурдаар өсөн нэмэгдэж байна. Зарим аж ахуйн нэгжүүд нь өөрийн үйлдвэрлэлийн өртгийг бууруулахын төлөө, хүнсний бүтээгдэхүүнд хуулиар зөвшөөрөөгүй нэмэлт хольцыг ихээр хэрэглэж байсан. Саяхан нийтэлсэн "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн тухай хууль"-д, улсаас холихыг зөвшөөрөөгүй нэмэлт хольцыг хүнсний бүтээгдэхүүнд хольж нэмсэн байвал хуулийг зөрчсөн ажиллагаанд тооцно гэж тогтоосон байна. Өнөө, хүнсний бус зүйлийг хууль бусаар хүнсний бүтээгдэхүүнд холих, хольцыг дураар хэрэглэх ажиллагаанд чиглэсэн тусгай цэгцлэлтийн арга хэмжээ бүх Хятадын хэмжээнд өрнөж эхэлжээ.
Хүнсний бүтээгдэхүүнтэй адилаар, эм бэлдмэлийн чанар, аюулгүй байдал нь ч ард иргэдийн эрүүл мэндтэй нягт холбоотой юм. Хятадын Хүнсний Бүтээгдэхүүн, Эм Бэлдмэлийн Хяналт, Удирдлагын Үндэсний Газрын Эм бэлдмэлийн бүртгэлийн хэлтсийн дарга Жан Вэй танилцуулж хэлэхдээ, 2008 онд бүх Хятадын хэмжээнд эм бэлдмэл бүртгүүлэхээр дэвшүүлсэн 3413 өргөдлийг хүлээн авсан нь 2007 оныхоос 18%-иар буурч, эм бэлдмэлийг судлан үйлдэх ажлын дэг журам сайжирсан байна гэжээ.
2008 оны зарим хэргийн явцад гарсан, "мэргэжилтний албан журмын оношилгоо" гэсэн нэрээр хуурамч эм зарсантай холбогдуулан, УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны гишүүн, Хятадын уламжлалт Анагаах Ухааны Академийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ши Дажүө хэлэхдээ, эм бэлдмэл оруулах явцыг сайн хянаж, Засгийн газраас эм бэлдмэлийн гүйлгээний салбарын талаарх хяналт удирдлагаа эрчимжүүлж, ард иргэдийн эм хэрэглэх аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.
"Манай орон эм бэлдмэлийг зах зээлд орохоос өмнө нь нэлээд их хяналт тавьж байгаа боловч, зах зээлд орсных нь дараа үнэлгээ хийх, гаж нөлөөнийх нь талаарх хяналт шинжилгээний мэдүүлгийн тогтолцоо нь боловсронгуй болж чадаагүй байна, зах зээлд орсных нь дараах үнэлгээг эрчимжүүлэх ёстой" гэж тэр хэлсэн байна.
Засгийн газрын хяналт, удирдлага нь "хаалгач"-ийн үүрэг гүйцэтгэж, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийн байдлыг баталгаажуулахад аж ахуйн нэгжээс нийгэмд хариуцах хариуцлагыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаа авч, чанар стандарт болон технологийн төвшнөө байнга дээшлүүлж байгааг бид харсан.
Хятадын хүнсний бүтээгдэхүүн эм бэлдмэлийн үйлдвэрлэл, борлуулалтын хяналт, удирдлагын эрч хүч эрчимжихийн хирээр, хүмүүсийн эрүүл мэндийн байдал улам нэн эрчтэй баталгаажина гэдэгт итгэж байна. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|