• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-13 10:05:17    
Гуанжугийн Азын спортын наадмын бэлтгэл ажил урагштай явагдаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын өмнөд нутгийн Гуанжу хот 2004 оны 7-р сарын 1-ны өдөр Азын спортын 16-р наадмыг зохион явуулах эрх авсан билээ. Энэ бол Азын спортын наадам зохион байгуулах эрх авсан Хятадын хоёрдох хот болно. Үүнээс өмнө Хятадын Бээжин хот Азын спортын 11-р наадмыг зохион байгуулж байсан юм. Гуанжуугийн Азын спортын наадам нээгдэхэд одоо нэг л жил гаруй хугацаа үлдээд байна. Азын спортын наадмын бэлтгэл ажил одоо ямар байгаа талаар манай сурвалжлагч саяхан Гунжуу хотод хүрч, Азын спортын наадмын зохион байгуулах хорооны орлогч нарийн бичгийн дарга Гу Ши Янаас ярилцлага авлаа.

     Азын 16-р наадмыг зохион явуулах эрх авснаас хойш Гуанжуу хотын засгийн газар болон Гуанжуугийн Азын спортын наадмын зохион байгуулах хороо Бээжингийн олимпын наадмын туршлагаас суралцахыг их чухалчилсан юм. 2006 онд Гуанжуугийн Азын спортын наадмын зохион байгуулах комисс хоёр удаа Бээжинд хүмүүсээ илгээж Бээжингийн олимпын наадмын зохион байгуулах комиссоос туршлага сурсан билээ. Тэд уралдаан тэмцээний үеийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах зэрэг талаар туршлага сурсан юм. Гуанжуугийн Азын спортын наадмын зохион байгуулах хорооны орлогч нарийн бичгийн дарга Гу Ши Яны үзэж байгаагаар Бээжин хот олимпын наадам зохион байгуулахдаа ажлын хуваарь тодорхой, үүрэг хариуцлага нь тодорхой байж, хотын үйл ажиллагаа болон зохион байгуулах хорооны үйл ажиллагааг уялдуулж чадсан нь Гуанжуу хотынхонд маш хэрэгтэй туршлага байлаа. Түүний хэлж байгаагаар, Бээжингийн олимпын наадмаар авч үзэхэд олимпын барилгууд, хот тохижилт, үйлчилгээ зэрэг талын ажлыг Бээжин хотын засгийн газар хариуцаж, харин зохион байгуулах хороо нь болохоор тусгайлан уралдаан тэмцээний ажлуудыг зохион байгуулсан нь их зөв байсан юм байна.

      Гуанжуугийн Азын спортын наадмын зорилт бол Хятадын онцлогтой, Гуандунгийн хэв намбатай, Гуанжуугийн дүр төрхийг харуулсан, өндөр түвшинтэй Ази тивийн соёл спортын өргөн цуглааны хийх явдал байлаа. Тивийн хэмжээний олон улсын спортын наадмыг зохиоход зохион байгуулагчид нь яаж шинийг үүдэх вэ гэдэг дээр тархиа шавхаж байдаг юм. Гуанжуу хотын зохион байгуулах хорооны Азын спортын наадмын нээлт хаалтын ёслол, шагнал гардуулах ёслолыг хэрхэн зохион байгуулахыг энэ оны эхнйи хагаст шийдэх юм байна. Тэд бад уралдаан тэмцээний үеэр Гуанжуугийн орон нутгийн онцлогтой спортын үзүүлэх тоглолтуудыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.

     Гу Ши Яны хэлж байгаагаар, Азын спортын наадмыг Ази гэдэг энэ том тивийн соёлын олон талт байдлыг харуулахын зэрэгцээ Хятадын соёлын нэг хэсэг болсон Ли Нань буюу Хятадын өмнөд нутгийн соёлын онцлогийг харуулах гэж байгаа юм байна. Азын спортын наадмын ордон талбайн байгуулалт өнөө урагштай явагдаж, барилга байгуулалтын ерөнхий явц тун сайн байгаа юм байна. Өнөө барилга байгуулалтын ажил ид явагдаж, шинээр 12 ордон талбайг байгуулж, бусдыг нь уулын барилгынхаа үндсэн дээр шинэчлэн байгуулж байгаа юм.

     Дэлхийн банк санхүүгийн нөлөөн дор Азын спортын наадмын зохион байгуулах хороо Азын спортын наадмын бүтээн байгуулалтаар дотоодын эрэлт хэрэгцээгээ өргөтгөх сайн завшаан болгож байгаа юм байна.