Дин Шаньдэ\1911-1995\, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуур чин хүн. Шанхайн Хөгжмийн Дээд Сургуульд олон жил багшилж, хөгжмийн зохиолчийн факультетын декан, орлогч даргаар ажиллаж байсан. Хятадын Хөгжимчдийн нийгэмлэгийн Шанхайн салбар нийгэмлэгийн орлогч дарга, Шанхайн хөгжмийн хэвлэлийн газрын дарга, Хятадын Хөгжимчдийн нийгэмлэгийн орлогч дарга зэрэг тушаалд ажиллаж байв.
Дин Шаньдэ Жянсу мужийн Күнь шаньд төржээ. Хархан багасаа гэр нутагтаа бичиг сурч байх үедээ ардын хөгжимтэй өргөн ойртож, өөрөө хоёр чавхдаст хуур, линб, шанз хөгжим, пипа болон фаскармон хөгжим хөгжимдөж сурчээ. 1928 онд Шанхайн улсын хөгжмийн сургуулийн төгөлдөр хуурын факультетад шалгуулан орж, Орос нутагтай төгөлдөр хуур чин профессор Чахровын шавь болж, мөн Жү Шинчин, Хуан Зигүнгээс пипа, найрал дуу, хөгжим хавсаргах урь мэргэжил сурчээ. 1934 онд Хэ Лүдингийн " үхэрчин хүүгийн линб" жич " буу байн хөгжим" нь Орос нутагтай хөгжмийн зохиолч 齐尔品-ны зохиосон " Хятадын стельтай төгөлдөр хуурын хөгжим" элсэх тэмцээнд шагнал олсон юм. Хэ Лүдин энэ хоёр уран бүтээлээ Дин Шаньдэгээр хөгжимдүүлж, Бай дай пянзны компанид бичүүлэн пянз болгов. Пянз нь хэвлэгдэн гүйлгээнд орсны дараа бүх Хятад даяар гүйлгээнд орж, маш их сайшаал хүлээсэн байна. Тэгээд Дин Шаньдэ ч Хятадын хөгжмийн түүхэн дээр пянзны бичлэг хийсэн анхны төгөлдөр хуур чин болж түүхэнд тэмдэглэгдэв.
1935 оны 5-р сард, Дин Шаньдэ Шанхай, Бэйпин, Тянь жинд сургууль төгсөх концерт зохиов. Энэ бол Хятадын төгөлдөр хуурчины зохиосон гоцлол хөгжмийн анхны концерт болох бөгөөд урьд өмнө байгаагүй өргөн их тоглолт болж, Хятадын хөгжмийн хөгжимдөх урлагийн шинэ үе эхэлснийг харуулсан байна. Энэ бол Хятадын ард түмний яруу алдар болох юм. Мөн тэр жилийнх нь 6-р сард Дин Шаньдэ төгөлдөр хуурын факультетын үндсэн ангиас төгсөв. Сүүлээр нь тэрээр Тяньцзинийн хүүхнүүдийн багшийн сургуулийн хөгжмийн факультет, Шанхайн улсын хөгжмийн тусгай мэргэжлийн сургуулийн багшаар ажиллаж, Шанхайн хувийн хөгжмийн тусгай мэргэжлийн сургуулийн захирлаар ажиллаж байлаа. Японы түрэмгийллийн эсрэг дайны дараа, Шанхайн хөгжмийн ордныг бэлтгэн байгуулсан бөгөөд өөрөө тус ордны ажлыг хариуцан хийж, мөн хөгжмийн сургалтын ажил голлон хийж ирсэн байна. 1949 оноос хойш, Дин Шаньдэ урт хугацааны турш Шанхайн хөгжмийн дээд сургуульд багшилж, урьд хожид Берлиний олон улсын Роберт Шүманы төгөлдөр хуурын тэмцээн\1956онд\, Польшийн олон улсын Chopin-ний төгөлдөр хуурын 6-р тэмцээн\ 1960онд\, Бельгид болсон хатан хаан Элизабетын олон улсын төгөлдөр хуурын тэмцээний\1964онд\ үнэлэн шалгаруулагч гишүүнээр ажиллаж өнгөрсөн бөгөөд дотоод гадаадад хувийн төгөлдөр хуурын гоцлол хөгжмийн концертыг олон удаа ажиллуулсан юм.
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурчны урь мэргэжил хосолсон Дин Шаньдэ " хаврын аялал" гэсэн төгөлдөр хуурын багц хөгжим, " Е арга эгшгийн төгөлдөр хуурын аялгуу", " удиртгал хөгжим гурван бадаг", " Хятадын ардын дууны гол хувьсал хөгжим" зэрэг төгөлдөр хуурын уран бүтээл зохиосон юм. Тэдгээрийн дотор " Хятадын ардын дууны гол хувьсал хөгжим" гэсэн уран бүтээлээ зохиогч өөрөө Францын Радиод анх хөгжимдөн тоглоод тэр нутагт өргөн дэлгэрсэн юм. Түүний шинэлэг стельтай уураг тархиа шавхан байж зохиосон " Шинжянгийн бүжгийн хөгжим" гэсэн төгөлдөр хуурын хөгжмийн нэг хоёрдугаар бүлэг нь Хятад оронд ирж хичээл сургалт хийж байсан ЗХУ-ын удирдаач Дирижиевын дур сонирхлыг ихэд татаж, тэр өөрөө уг хөгжмийг өөрчлөн найруулж оркестор хөгжим болгож, мөн удирдаалан хөгжимдсөн юм. Пэрлаймаа орчуулав.
|