11 дэх удаагийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулган 13-ны үдээс өмнө Бээжинд өндөрлөлөө. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь нарын зэрэг нам төрийн удирдагчид хаалтын хуралд оролцжээ.
Засгийн газрын ажлын тайлангийн тогтоол, 2008 оны улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал болон 2009 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний тухай тогтоол, 2008 оны төв, орон нутгийн төсвийн хэрэгжилтийн байдал болон 2009 оны төв, орон нутгийн төсвийн тухай тогтоол зэргийг хурлаар санал оруулж баталсан бөгөөд Засгийн газрын ажлын тайлан, 2009 оны улс ардын аж ахуйн болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, 2009 оны төвлөрсөн төсөв, БХАТИХ-ын Байнгын Хорооны ажлын тайлан, Ардын Дээд Шүүхийн ажлын тайлан болон Ардын Дээд Прокурорын Газрын ажлын тайланг хурлаар батлан зөвшөөрчээ.
БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө хаалтын хурал дээр үг хэлжээ. / Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./
1 2
|