БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 13-ны өдөр Бээжинд өндөрлөв. Олон улсын санхүүгийн хямрал Хятад улсад нөлөөлсөөр байгаа өнөө үед АТИХ-ын оны чуулганы чуулах хугацаа нь хэдийгээр өнгөрсөн онуудынхаас богиноссон боловч, уг чуулганы ажил хэрэгч үзэл санаа болон хянан хэлэлцүүлэх, бодлого тогтоох явц дахь нээлттэй, ил тод байдал нь гадаадынханд гүнзгий сэтгэгдэл өгсөн юм.
Францын " Европ тэймс сонин" 10-ны өдөр тоймчийн өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, ХАТИХ-ын чуулганд хийсэн Засгийн газрын санхүүгийн төсвийн тайлан нь Хятадын хоёр чуулганаар хэлэлцэх чухал сэдвийн нэг юм. Энэ оны санхүүгийн төсвийн тайланд баярлууштай өөрчлөлт гарсныг хянуур хүмүүс анзаарсан байх. Уг тайлангийн хуудас нь өнгөрсөн онуудынхаас урт мөртөө нарийн тодорхой графикууд хавсаргаж тодорхойлолт хийсэн байна. Агуулгын хувьд, хэрхэн "иргэдээс авч, түүнийгээ иргэдэд зориулах" талаар бүр нарийн тодорхой өгүүлж, бас нийгэм нийтийн гол төлөв анхаарлаа хандуулж байгаа хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг гол гол зарлагын талаар нааштай хариу өгч, ард иргэдийн санаа тавьж байгаа ер бусын хувиралт, санхүүгийн эрсдэл зэрэг "сэжиг таавар"-ыг тайлбарлан арилгасан байна гэжээ.
Үүнтэй адил нарийн агуулгатай, бодит байдалд нийцсэн шийдвэрт бодлогын агуулгууд АТИХ-ын энэ оны чуулганд мөн олон байгаа юм. Үүнийг анхан шатны олон түмэн ч тодорхой мэдэрч байна.
Хэрэв урт хугацааны цар хэмжээний хувьд, сүүлийн жилүүдэд Хятадын ардчилсан улс төрийн дэг журамтай ахиж эрүүлээр хөгжихийн хирээр, БХАТИХ-ын чуулганы байдал аажмаар ил тод болж, өдрөөс өдөрт нээлттэй болж байна. Ноднин чуулсан БХАТИХ-ын чуулган нь нээлттэй ил тод байх талаар олон "анхны" зүйлийг үүдсэн юм. Анх удаа хэвлэл мэдээлэлд олон нийтийн радио телевизийн сигнал болон гэрэл зургийн үйлчилгээг үнэ төлбөргүй ханган, анх удаа сүлжээний системээр бүртгүүлэх болон ярилцлага авах асуудлаар холбоо барих ажлыг бүх талаар хийсэн. Мөн анх удаа интернетээр төлөөлөгчийн нэрсийг хамгийн тэргүүнд мэдээлсэн зэрэг олон "анх" байсан юм.
Энэ онд чуулсан БХАТИХ-ын чуулган нь ноднингийн үндсэн дээрээ ил тод хэмжээгээ цаашид өргөтгөсөн байна. "Урьд байгаагүй хэмжээнд хүрсэн" гэж зарим шүүмжлэгч нар үзжээ. Чуулганаас анх удаа ардын төлөөлөгчдийг зохион байгуулан интернет дээр санал бодлоо солилцох ажиллагаа өрнүүлж, сүлжээ ашиглагчид болон төлөөлөгчид хоорондын солилцооны орон зайг өргөжүүлсэн байна. Энэ удаа БХАТИХ болон УТЗЗ-ын БХХ-ны жил тутмын чуулганыг сурвалжилсан сэтгүүлчийн тоо 800 гаруйд хүрч, өрнөдийн хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслүүд өнгөрсөн жилүүдийнхээс илүү олныг ирүүлсэн байна. БХАТИХ-ын төлөөлөгчдийн дотрохи орон нутгийн зарим албаны хүмүүсээс эмзэг асуудлыг асуух үед, тэд урьд өмнө байгаагүй нээлттэй, чин үнэнч байр суурьтай байсан. Эдгээр нь хүмүүст Хятадын нийгмийн ардчилсан улс төрийн дэвшлийг нэн үнэнээр нь харуулсан юм.
БХАТИХ-ын чуулган нэн ил тод болохын хирээр, эгэл жирийн иргэд ч чуулганд дамаар оролцох боллоо. Тэд сэтгүүлчийн үзэг болон камераар дамжин чуулганы байдлыг ойлгож болох болсон төдийгүй бас интернетийн сүлжээгээр чуулганд санал санаачилга дэвшүүлсэн байна. Ингэснээр төлөөлөгчдийг ард олонтой нэн нягт холбож, төр засгийн үйл явдалд оролцон зохицуулах чадавхыг нь дээшлүүлсэн төдийгүй, хүн ардын санасан бодсон зүйлүүдийг нэн сайн уламжилж, эгэл жирийн иргэдэд эзэн хүний сэтгэлгээ нэн их төрүүлж байгаа юм.
БХАТИХ-ын чуулганы нээлттэй, ил тод байх нь Засгийн газрын ажлыг шинжлэх ухааны болгох, ардчилахад цаашид тус дөхөм үзүүлэх нь гарцаагүй юм.
Үүнээс гадна, нээлттэй, ил тод АТИХ-ын чуулган нь дэлхий дахинд Хятадын шийдвэрт бодлогыг нэн гүнзгий ойлгуулах юм. Олон улсын санхүүгийн хямралын байдалд, дэлхий нийт Хятадын үйл ажиллагаанд дээд хэмжээнд анхаарлаа хандуулан, дэлхийн санхүүгийн хямралтай тэмцэхэд Хятад улсын нааштай хувь нэмэр оруулахыг хүсэн хүлээж байна. Энэ ач холбогдлын үүднээс үзвэл, БХАТИХ-ын чуулганы нээлттэй, ил тод байдал нь Хятадыг харах цонхыг дэлхий нийтэд нээж өгсөн гэж хэлж болно. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|