• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-14 17:45:29    
Далай ламын худал үгийг няцаав

Хятадын Олон Улсын Радио

    Синьхуа хороо 14-ний өдөр өгүүлэл нийтэлж, Далай ламын худал үгийг няцаасан байна. Өгүүлэлд тэмдэглэхдээ, "Хятадын дөрвөний нэг хувийн нутаг дэвсгэр дээр "Их Түвд район" гэдгийг байгуулж, тэнд Хятадын нутаг дэвсгэрийг сахин хамгаалж байгаа Хятадын цэргийг хөөж гаргаж, үеийн үеэрээ тэнд амьдарсаар ирсэн бусад үндэстний ард түмнийг хөөнө гэж Далайн бүлгийнхэн дурдсан байна. Ийм хүнийг шашны зүтгэлтэн гэх юу? гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи 3-р сарын 7-нд хэлсэн байна. Үүнд 14-р дүрийн Далай лам 10-ны өдөр Энэтхэгийн Дарамсалад хатуу тусгал гаргаж, ерөөс ийм үг хэлээгүй гэж хэлсэн бөгөөд гэрч баримт гаргаж авчрахыг сайд Ян Жэчид шаардсан байна гэжээ.

    Өгүүлэлд тэмдэглэхдээ, гэрч баримт үнэн баттай байгаа юм. 1987 онд Далай ламын Америкт нийтэлсэн "Түвдийн энхийн таван зүйлт төлөвлөгөө" , 1988 онд Францын Страсбургт нийтэлсэн "Долоон шинэ санал"-д цөм Хятадын цэрэг болон цэргийн төхөөрөмжийг Түвдээс гаргаж, хятад хүний Түвдэд нүүхийг нэн даруй хориглож, нэгэнт нүүж орсон байвал гаргах хэрэгтэй гэж тодорхой дурдсан байна. Сүүлийн жилүүдэд, Далай лам тэргүүтэй "Түвдийн цагаачдын засгийн газар"-ын өдий төдий үг яриа нь бүр Далай лам хагалан бутаргах энэ шаардлагаа одоог хүрч иртэл ерөөс орхиогүй бөгөөд тасралтгүй улам зүй ёс бус, балмад шаардлага нэмэн дурдаж байгааг тодорхойлон харуулж байгаа юм гэжээ.

    Өгүүлэлд цааш нь тэмдэглэхдээ, энэ ертөнцөд худал хэлдэг хүн бага биш, харин худал хэлчхээд бас "омог төгөлдөр" байдаг нь цөөн, худал үг яриа нь илчлэгдсэний дараа дахин илчилсэн хүний худал хэллээ гэж зэмлэн буруушаахын хамт үргэлжлэн шинэ худал үр зохиох нь нэн ховор юм. Далай ламын өнөө дахин юу гэж хэлж, өрнөдийн зарим хүмүүс саяхан болсон энэхүү хэргийг юу гэж үнэлэхийг хүмүүс анхааран хүлээж байна гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\