• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-16 18:01:42    
Эрүүл эсэхийн баримжаа

Хятадын Олон Улсын Радио

    Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагаас эрүүл гэсэн тодорхойлолтод өвчингүй, тамир сайтай бүхнийг эрүүлд бодохын аргагүй, эрүүл гэдэг бол бие, сэтгэл болон нийгэмтэй зохицох талаарх бүрэн бүтэн байдал болно гэж дурьджээ. Эрүүл эсэхийг тооцох шинж тэмдэг гэвэл:

    1. Эрч хүч дүүрэн, өдөр тутмын ажил амьдралаа аажуу тайвуухан зохицуулж чаддаг эсэх.

    2.Баясангуй , уриалгахан ажил хэргийг шийдвэрлэж чаддаг , мөн шилж голохгүй үүрэг хүлээж авах чадвартай эсэх.

    3.Нойр сайн, амрах цагтаа сайхан амарч чаддаг эсэх.

    4.Зохицох чадвар сайтай, өөр орчинд зохицож чадах эсэх.

    5.Ердийн ханиад юм уу халдварт өвчинд тодорхой хэмжээний эсэргүүцэл үзүүлэх чадалтай эсэх.

    6.Биеийн жингээ зохистой хэмжээнд барьж, бие бялдар тэгш, толгой, мөр, бөгсний харьцаа зохих хэмжээнд байх.

    7.Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, цэцэн сэргэг, нүдний зовхи үрэвсэлгүй.

    8.Шүд цэвэр, бүрэн, өвчингүй бөгөөд буйлны өнгө хэвийн, цус гарахгүй байх.

    9.Үс цэвэр гөлгөр, хаггүй байх. \Сарантуяа орчуулж бэлтгэв\