• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-16 18:25:58    
Тариачин төлөөлөгч Ерөнхий сайдтай чин үнэнчээр ярилцав

Хятадын Олон Улсын Радио

    "Ерөнхий сайдын хэлсэн үг бүр үнэн үг, би мөн сэтгэлийн үгээ Ерөнхий сайдад хэлэхийг хүсэж байна. Сүүлийн хэдэн жил хэрэгжүүлсэн тариачдыг харгалзах 6 зүйлийн бодлогын ачаар тариачин айл бүхэн дунджаар 500 -- 600 юаний нөхвөийн мөнгө олж байна. Би 70 орчим га тариа тарьж бий, том газрын эзэн гэж хэлж болно" гэж Өвөр Монголын Өөртөө Засах Районы Түнляо хотын Найман хошуунаас сонгогдсон Ардын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч Гү Шуанянь Ерөнхий сайд Вэнь Жябаод хандан хэллээ.

    Вэнь Жябао: тэгвэл та ер нь үр тариа тарьдаг дагнасан өрөх юм байна.

    Гү Шуанянь: тийм ээ. Дагнасан өрөх.

    Вэнь Жябао: та нарт хэдийн хэмжээний нөхвөр олгов ?

    Гү Шуанянь: нийт 180 мянган юаний нөхвөр олгосон.

    Вэнь Жябао: овоо хэдэн мөнгө авсан байна шүү.

    Хятадын ард түмний улс төрийн амьдралын чухал үйл хэрэг – жил тутамд нэг удаа болдог "Хоёр чуулган" эрчимтэй явагдаж байгаа үеэр, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Ардын их хурлын ордны Өвөр Монголын танхимд 3-р сарын 10-ны өдөр ирж, 11-дэх сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулганд оролцож байсан Өвөр Монголын төлөөлөгчдийн хуралд оролцож, тэд нарын санал бодлыг сонсов.

    Сүүлийн гурван жилд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн машин техникийн нөхвөр олгох бодлогын ачаар Гү Шуанянь хөдөө аж ахуйн хэрэглээний гурван машин худалдаж авсан бөгөөд өнгөрсөн жил мөн комбайн худалдаж авсан байлаа. Тэрээр тариачид зээл авахад хүндрэлтэй байгаа, тариачдын өндөр насны даатгал, тариалангийн талбайг дахин бүртгэх зэрэг асуудлыг зохицуулах хүрээнд Ерөнхий сайд Вэнь Жябаод хандан санал зөвлөгөө дэвшүүлэв. Вэнь Жябао Өвөр Монголын төлөөлөгчдийн санал бодлыг хянамгай сонсохыг дагуу мөн байн дахин үг өлгөж, санал бодлоо хуваалцаж байлаа.

    Гү Шуанянь: Тариачдын хамгийн хүндрэлтэй асуудлын талаар, би энэ чуулганд оролцож байгаа мөн Түнляо хотын төлөөлөгч Ли Цэцэгтэй хамт гурван сарын судалгаа шинжилгээ хийж, тариачдын үр тарианы ургац хураалт нэмэгдсэн ч орлого нь нэмэгдээгүй байдлыг ойлгосон. Түнляо хот өнгөрсөн онд 5 тэрбум гаруй килограмм ургац хураалт авсан боловч өнөө 3 тэрбум гаруй килограмм нь худалдаж гараагүй байсаар, тариачид зээлээ буцаахын төлөө үр тариагаа арга бус хямдаар худалдаж байна.

    Вэнь Жябао: миний үгийг та тариачин ах дүү нарт дамжуулж өгөөрэй. Нэгд, үр тарианы ургац хураалт нэмэгдлээ, засгийн газар лавтай худалдаж авна. Тариачдыг лавтай хохироохгүй. Хоёрт, үр тарианы үнэ ханшийг чөлөөтэй болгов. Дэлхийн үр тарианы үнэ буурч байна. Манай эрдэнэ шиш, тутарга худалдан авч байгаа үнэ дэлхийн зах зээлийн үнэ ханшнаас өндөр байна. Бид хамгаалах үнээр худалдан авах болно, тариачдыг яасан ч хохироохгүй.

    Гү Шуанян: манай нутгийнхан намайг тантай уулзана гэдгийг мэдээд танд үг дамжуулан, танай биеийн эрүүл мэндэд анхаарал тавьж байна. Учир нь тариачдад та хэрэгтэй, бүх Хятадын ард түмэнд та хэрэгтэй байна.