Сайн байцгаана уу? Таяараа. Сүүлийн үе Хятадад "Мэй Ланьфан" гэсэн кино олны дунд дэлгэрч, энэхүү кинонд Хятадын Бээжин ший янгуугийн мастер Мэй Ланьфангийн үлгэр, үйл явдлуудыг тэмдэглэн тооцож, их олон үзэгчид, үүний дундаа залуу багачууд энэхүү киноны нөлөөг хүртэж Бээжин шийд ихээхэн дур бахтай болгосон байна. Бээжин ший бол Хятадын хамгийн нэр төртэй ший янгуугийн салбар урсгал байж, хүмүүс түүнийг "улсын соёлын охь" гэдэг. Энэхүү эрхэм нандин соёлын өвийг нэн сайнаар уламжлан залгамжлуулахын төлөө Хятадын Боловсролын Яам нэг жилийн өмнөөс эхэлж, бүх орны олон муж районы дунд бага сургуулийн хүүхдүүдэд Бээжин шийгийн туршилтын чанартай заан сургалт хийсэн байна. Хятадын зүүн нутгийн Жян-Сү мужийн Тай-Жөү хот бол Мэй Ланфангийн уугуул нутаг байж, энд их олон дунд бага сургуулиуд бүр Бээжин шийгийн туршилтын заан сургалтыг идэвхтэйгээр өрнүүлж байна.
Бээжин шийгийн мастер Мэй Ланьфан 1894 онд Бээжинд төрж, түүний уугуул нутаг нь Жян-Сү мужийн Тай-Жөү хот байгаа. Тай-Жөү хотынхон Бээжин шийг маш сонирхдог, тэндэх анх үг хэлж сурч байгаа хүүхдээс 90 нас зооглож байгаа буурлууд хүртэл бүр л Бээжин ший дуулж чаддаг.
Тай-Жөү хотын хүүхдийн цэцэрлэг нь "Бээжин шийг заан сургалтдаа хамруулах" ажлыг нааштай хийж, хүүхдүүдийг хар багаас нь Бээжин шийгийг таниулж ойлгуулахаар зорьж байна. Тэндэх хүүхдийн цэцэрлэгийн гудамж, хана зэрэг дээр бүр л зураг болон үсэг бичгээр Бээжин шийг танилцуулсан байж харагддаг.
Бээжин шийг нэг төрлийн хичээл болгох нь сурагчдын үндэстнийхээ уламжлалт соёлыг таньж ойлгохыг ахиулсан байна. Гэвч хөгжил өөрчлөлт ихтэй өнөөгийн нийгэмд их хэмжээний олон уургалалцтай соёл цэнгэлийн арга барилын сонголтод хандаад, бас нэг хэсэг сурагч Бээжин ший нь ойлгож дуулахад бүр их хүчир төвөгтэй гэж үзсэн байна.
Бээжин шийг заан сургалтад хамруулах нь багш сурагчдад авч хэлбэл бүр нэг зүйлийн өрсөлдөөн сорилт байж таарна. Бээжин шийгийн мастер хатагтай Ли Вэй-кангийн үзэж байгаагаар, урлагийн багш нар Бээжин ший заахдаа хэтэрхий их сэтгэл санааны дараас авах хэрэггүй, багш нар ч заавал ший янгуугийн тусгай мэргэжилтэй байх хэрэг алга, зөвхөн хүүхдүүдийг жолоодон Бээжин шийг сонирхож ойлгуулчихвал болчихно гэлээ.
|