Буурал түүхийн буман эрдэнийг буцдаггүй өчигдрийн ул мөр гэх үү, аль эсвэл бахархан судлах оньсого таавар ч гэх үү. Ямар ч байсан ер нь булагдсан тэр олон хуучин зүйлсээр буурал түүхийн ул мөрийг дурайлгах гэж хүмүүс мань таны манайх гэлгүй хамтран зүтгэсээр байгаагийн нэгэн жишээ бол Хятад Монгол хоёр орны хууч судлалын хамтын ажиллагаа болох юм.
2005 оны 7-р сард Монгол улсын Үндэсний түүхийн музей гийн урлагаар Өвөр Монголын Түүхийн дурсгалт зүйлийг судлах хүрээлэнгээр толгойлуулсан Хятадын хууч судлалын баг анх удаа Монгол улсад очиж өргөн цар хэмжээтэй хууч судлал ажиллуулсан бөгөөд 5 жилийн хугацаатай хамтран ажиллах төлөвлөгөөний баримт бичигт гарын үсэг зурсан байна. Ингэснээр хоёр орны хууч судлалын хамтын ажиллагаа эхэлснээс өнөө хүртэлх хугацаанд эртний Чулуун зэвсгийн үе, Хүрэл зэвсгийн үе, Хүннү, Түрэг, Уйгар, Хятан, Юан, Чин Мин улсын үеийн эртний хот балгасны туурь 137-г илрүүлсэн бүх явц дахь аялсан замын нийт хэмжээ нь 21 мянган километрийг давж, 300 гаруй булш ухаж, 2000-аад дурсгалт зүйлсийг илрүүлсэн байна. Энэ дундаа 2008 онд илрүүлсэн цагаан дэлбээтэй, улаан иштэй, хар хүйстэй сайхан хэвтэй цэцэг бүхий уйгарын ханын зураг нь дэлхий нийтийн анхаарлыг татсан байна. Энэхүү ханын зургийг илрүүлснээр Хятад орон нь Монгол оронд ханын зураг илрүүлсэн хамгийн анхны улс болсон байна.
Өвөр Монголын Түүхийн дурсгалт зүйлийг судлах хүрээлэнгийн Захирал, Хятадын нэрт археологич Талаа энэхүү ханын зургийг илрүүлсэн ач холбогдлын талаар хэлэхдээ, энэ бол анх удаа Монголын өндөрлөгөөс Уйгарын үеийн ханын зураг илрүүлсэн явдал болно. Уг илрүүлэлт нь Монголын өндөрлөгийн Уйгарын үеийн оршуулах ёс заншлыг харуулсан жич эртний Тан улстай холбогдох бодит материалыг хангасан байна. Энэ нь Хятад Монгол хоёр орны археологийн нэгдсэн судалгааны ажлыг нааштай ахиулсан байна гэжээ.
Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа энэ онд Хятад Монгол хоёр орны археологийн нэгдсэн судалгааны баг нь Сүннүгийн үеийн хуучин булшийг малтаж ухахаар голтсон хамтын ажиллагаа өрнүүлэх гэж бий. Үнээс гадна бас хоёр талаараа хоёр дохь 5 жилийн хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурах гэж байна. \Алтанхуар редакторлав\
|