Сүлжээ ашиглагч Наранцацрал бидэнд мэйл ирүүлж, "Би ӨМӨЗР-ны болон Бээжингийн олимпын тухай мэдээлэл хайж байна. Та бүхэн надад тусалж дараах асуултанд хариу явуулна уу? 1, ӨМӨЗР-ны хамгийн том аж үйлдвэрийн хотыг нэрлэнэ үү? 2, Энэ нь ямар ашигт малтмалаар гадаад дотоодод алдаршисан бэ? 3, Хятад улсын тамирчид 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас нийт хэдэн алт, хэдэн мөнгө, хэдэн хүрэл медаль авсан бэ?" гэж өөрийн сонирхож буй зүйлээ асуусан юм. Үүний хариуг дараах мэдээллээр хангахыг хүлээн авна уу?
ӨМӨЗР-ны хамгийн том аж үйлдвэрийн хотыг нэрлэнэ үү? Энэ нь ямар ашигт малтмалаар гадаад дотоодод алдаршисан бэ?
Өвөр Монголын дунд хэсэгт байрладаг Бугат хот нь ӨМӨЗР-ны хамгийн том аж үйлдвэрийн хот бөгөөд болд төмөр, машин механикийн аж үйлдвэрийн бааз болон ховор шорооны хамгийн том аж үйлдвэрийн бааз болно.
Бугат хотын ашигт малтмалын хадагалагадац элбэг баялаг байдгаараа дотоод гадаадад алдартай. Бугатын ховор шорооны хадагалагадац нь дэлхийн тэргүүн байрыг эзэлж, ниобийн хадагалагадац нь бүх оронд тэргүүлж, дэлхийд 2-р байринд ордог.
Өнөө Бугат хот нь болд, ховор шороо, механик, өнгөд төмөрлөг боловсруулах, цахилгаан хүч, нүүрс химийн аж үйлдвэр, нэхмэл, чихэр үйлдвэрлэх зэрэг тулгуур үйлдвэрлэлийн ерөнхийлсөн чанартай аж үйлдвэрийн хот болсон байна.
Хятад улсын тамирчид 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас нийт хэдэн алт, хэдэн мөнгө, хэдэн хүрэл медаль авсан бэ?
Бээжин хотноо 2008 онд болж өнгөрсөн Зуны Олимпын XXIX-дох тоглолтод дэлхийн 204 орны 10000 гаруй шилдэг тамирчид хурд хүч, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Үүнээс наадмыг зохион байгуулагч Хятад улс 51 алт, 21 мөнгө, 28 хүрэл, нийт 100 медаль хүртэж, медалийн тогоор бусад улсаа тэргүүлсэн болно.
|