• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-19 11:27:21    
Төвд үсэг бичиг нь мэдээллийн шинэ цаг үед орсон байна

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын төвд үндэстэн нь өөрийн үг хэл үсэг бичигтэй. Төвд хэлийг үүдсэн эхний үед мөн төвд үндэстний шашин шүтлэг, эдийн засаг, соёл, улс төр, нийгмийн амьдралын олон салбарт өргөнөөр хэрэглэгдэж байсан юм. Төвд үг хэл үсэг бичиг нь төвд хэл соёлын уламжлал, төвд үндэстний өөрийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятадын Төвдийн өөртөө засах районд 90 хувиас дээш х оршин суугчид нь төвд үндэстэн болохоор төвд хэл бичгийг өргөнөөр ашиглах боломжтой болжээ. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан техникийн шинийг үүдэх, соёл боловсролын хөгжлийг дагалдан, төвд үг хэл үсэг бичиг нь хэрэглээний дунд цаашид хөгжиж, шинэ амьдралын хүчинтэй болсон юм.

    Өнөөдрийн байдлаар, Төвдийн өөртөө засах районд төвд хэлний радио нэвтрүүлэг, телевиз нь аль хэдий нь сонин хэрэг биш болж, зонхилох төвд иргэд нь төвд хэлний гар утсыг ашиглах болсон байна.
Төвд нутгийн өргөн олон малчин тариачны холбоо мэдээлэлд тус дөхөм үзүүлэхийн тулд улсаас төвд хэлний гар утсыг тусгайлан судлан үйлдвэрлэсэн юм. Төвд хэлний гар утсыг судлан үйлдвэрлэх хэсгийн дарга, Хятадын цахилгаан холбооны төвдийн салбар компанийн ерөнхий инженерийн орлогч Ням танилцуулж хэлэхдээ, төвдийн нутаг дэвсгэр өргөн уудам, уул өндөрлөг олон байдаг учраас цахилгаан холбоог хөгжүүлэхэд техникийн нэн хүчирхэг туслалцаа хэрэгтэй байдаг. 2000 онд, Төвдийн өөртөө засах район өөр биеийн газрын байцын онцлогт тохируулсан цахилгаан холбооны системийг байгуулж эхэлсэн бөгөөд мөн жилийн сүүлчээр барьж дуусгасан юм. Энэ явдал нь шяниас доош шатны малчин тариачны холбооны асуудлыг зохицуулж, тэд нарын амьдралд дөхөм нөхцөл хангасан байна.

    Малчин тариачны цахилгаан холбооны үндсэн асуудлыг зохицуулсны дараа тэд нар нээрэн баярласан юм. Гэвч гар утас нь бүгд хятад хэл дээр ажилладаг учраас хятад хэл сайн мэдэхгүй төвд иргэний хувьд месеж бичих юм үү цаг агаар, техникийн мэдээллийг олох нь бэрэхтэй асуудал болсон байна. Энэ байдалд чиглүүлэн 2004 оны сүүлчээс төвд хэлний гар утсыг судлан хөгжүүлэх ажлын хэсгийг байгуулж, Төвдийн их сургууль нь хамтран ажиллах тал болсон гэж Ням хэлж байлаа.

    Нэг жилийн хүчин чармайлтаар дамжуулж, төвд хэлний холбооны системийг 2005 оны сүүлчээр албан ёсоор ашиглалтад оруулжээ. Төвд хэлний гар утсыг судлан ашигласан нь орон нутгийн малчин тариачны амьдралд дөхөм нөхцөл хангаснаар барахгүй төвд үг хэл үсэг бичгийн ажлыг мэдээллийн шинэ цаг үед оруулсан байна. Төвд хэлний гар утсанд хадгалагдаж байгаа үсэг шивэх арга нь 1997 онд батлагдсан төвд хэлний олон улсын стандарт бүрмөсөн хангажээ.

    Хятад улсаас төвд үг хэл үсэг бичгийг хамгаалж хөгжүүлэх ажлыг маш чухалд үзэж, 2004 онд 30 сая юанийн хөрөнгө оруулж, төвд хэлний программыг нээн хөгжүүлэх ажилд ашигласан байна. Өнөө, төвд хэлний программын чадавх нь хятад хэлнийхтэй адил төвшинд явж байгаа юм.