• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-19 11:35:36    
Хятадад шууд хөрөнгө оруулахыг маш их сонирхсоор байна

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Яо Жянь 16-ны өдөр Бээжинд хэлэхдээ, энэ оны эхний хоёр сард Хятадын гадаад хөрөнгийг ашигласан бодит хэмжээ нь хэдийгээр өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 26 хувиар буурч, бүх дэлхийд шууд хөрөнгө оруулж байгаа хэмжээ ил тод удааширсан боловч Хятад орон нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн их татсаар байгаа орны нэг хэвээрээ байна. Хятадын эдийн засаг тогтвортой өсөн нэмэгдэж, зах зээл өргөн уудам байдаг болон Засгийн газрын холбогдох арга бодлого нь гадаадын хөрөнгө оруулагчдад улам их итгэл төрүүлж байна гэжээ.

    Яо Жянь хэлэхдээ, дэлхийн банк санхүүгийн хямралын нөлөөнөөс болж үндсэн дамнасан бишгүй олон том компаниудын хөрөнгө мөнгөний хэмжээ багасаж, хөрөнгө оруулах хүсэл мөрөөдөл болон хүчин чадал нь буурч, Хятадын гадаад хөрөнгийг ашиглахад нэлээд их хэмжээгээр нөлөөлсөн боловч энэ нь Хятадын уг салбарын ажил төрөлд төдийлөн нөлөө болохгүй юм гэдгийг холбогдох тоо баримт харууллаа гэжээ.
Энэ оны эхний хоёр сард Хятадын гадаад хөрөнгийг ашигласан бодит хэмжээ 13 тэрбум 300 сая ам. доллараас давсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 26 хувиар буурчээ. Шинээр байгуулсан гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 2700 гаруйд хүрсэн нь ч өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 37 хувиар буурчээ.

    Гадаад арилжаачдын хөрөнгө оруулалтыг урамшуулан татахын төлөө, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын компани байгуулахад дүрмийн сан нь 100 сая ам.доллар юм уу түүнээс бага хэмжээний дүрмийн сантай байхад хүрвэл батлан зөвшөөрөх эрхийг Худалдааны яамнаас уг компанийн бүртгүүлсэн газрын мужийн шатны худалдааны салбарт шилжүүлэн өгөх болно гэж Хятадын Худалдааны Яам өнгөрсөн долоон хоногт мэдэгдлээ. Дээд шинэ техникийн салбар, эрчим хүч хэмнэн байгаль орчныг хамгаалах салбар болон орчин үеийн үйлчилгээний салбарт гадаадын худалдаачдын хөрөнгө оруулахыг чухалчлан урамшуулах бөгөөд төв баруун нутгийн үндэсний зэрэглэлийн эдийн засаг техникийн нээлттэй бүсийн аж үйлдвэрийн хэлбэрийг өөрчлөхийг онцлон чухалчилна гэж Худалдааны яам үүнээс өмнө бас илэрхийлсэн билээ.

    Хятадын бие даасан судалгааны нэгж Мониторын Бээжин дэх хөрөнгө оруулалт хөгжлийн хязгаарлагдмал хариуцлагай компанийн макро эдийн засгийн судлаач, ерөнхий эдийн засагч Сү Чан хэлэхдээ, гадаадын хөрөнгө оруулалттай бүсийн тохируулалтыг Хятадын эдийн засгийн бүсийн тогтолцоог сайжруулахтай уялдуулах юм бол хамтаар амжилтад хүрч болох юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
"Жишээлбэл Фоксон Шэньжэнь дэхь зарим үйлдвэрээ хаасан боловч Шаньшид үйлдвэрүүд байгууллаа. Интер нь Шанхайд байсан Чипийн үйлдвэрээ Чэндүд нүүлгэлээ. Энэ далимаар шинэ байршуулалт хийх нь Хятадын эдийн засгийг урт удаан хугацаанд тогтвортой байлгахад нэн их ашигтай байж мэдэх юм" гэжээ.

    Хятадад байгаа Америкийн аж ахуйн нэгжүүдийн сэтгүүлчдэд ярилцлага өгсөн хүмүүсийн тал гаруй хувь нь Хятадын эдийн засгийн дунд урт хугацааны хэтийн төлөвт өөдрөг үзэлтэй байгаа бөгөөд энэ жилээ өнгөрөөчихвөл зовох юм алга гэж үзэж байгааг Хятад дахь Америкийн худалдааны нийгэмлэгийн судалгааны нэг тайланд харууллаа.

    Сү Чан хэлэхдээ, бусад эдийн засгийн цогцтой харьцуулбал Хятад орон нь гадаадынхны хөрөнгө оруулах сонирхлыг татах талаар бишгүй олон давуу талтай юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
"Хятад оронд асар их хэмжээний хямд хөдөлмөр хүчинтэй, аж ахуйн нэгжүүдийн цар хэмжээг өргөн байлгах боломжтой бөгөөд өртгийг бууруулах нөхцөл боломжтой юм. Үүнээс гадна, Хятад оронд бас асар их хэмжээний зах зээлтэй юм " гэжээ.