600 жилийн түүхтэй өндөрлөгийн эртний хот-Шигазе бол Төвдийн хоёрдугаар том хот юм. Далайн түвшнээс 3800 гаран метр өргөгдсөн, Лхас хотоос 273 км зайтай байдаг. Шигазе хотын нутаг дэвсгэрт түүх соёлын дурсгалын зүйлүүд гэвэл, Банчины суугаа Зашилүв хийд, бүрэн бүтнээрээ хадгалагдаж байгаа хуучин Төвдийн Парла хамжилгын тариалан зэрэг болно. Дэлхийн хамгийн өндөр Жомолунгма оргил ч энд байгаа.
Шигазе-д олон сүм хийд байдгаас Зашилүв хийд хамгаас алдартай. Зашилүв хийд бол Төвд уламжлалт шарын шашны 6 том хийдийн нэг нь юм. Уг хийдийг шарын шашны бүлгийг үндэслэн байгуулагч Конховын шавь нар 1447 онд байгуулжээ. 1600 оны үед дөрөвдүгээр дүрийн Банчин-эрдэнэ Зашилүв хийдийг ихээр өргөтгөн байгуулав. Дөрөвдүгээр дүрийн Банчин-эрдэнээс хойших дүрүүдийн Банчин-эрдэнүүд Зашилүв хийдийг суудаг газраа болгожээ. Шигазе хийдэд чандрын суварга байгаа. Энд 1989 онд нярваан дүр үзүүлсэн аравдугаар дүрийн Банчин-эрдэнийн шарлыг хадгалж байгаа. Энд бас Чанба бурхны дуганд 22.4 метр өндөр, дунд хуруу нь 1.2 метр урт Чанба бурхны гуулин хөрөг буй. Энэ нь дэлхийд хамгийн том гуулин хөрөг болох юм.
Шигазед өнөө Төвдөд бүрэн бүтэн хадгалагдаж байгаа хамжлагын эзний тариалан—Парлха тариалан бий. Тариаланд 57 өрөөтэй, гол цогц нь 3 давхар байшинтэй, барилга иж бүрэн, тансаг сайхан. Язгууртны унтлагын өрөөнд алтан мөнгөн эдлэлүүдээр дүүрэн байгаа. Боолын эздийн тухайн жилд хэрэглэж байсан хоолны наньдин хэрэгсэл, импортоор оруулж ирсэн архи, нэхий дээл зэрэг тансаг эдлэлүүд байгаа. Хуучин төрхөөрөө хадгалагдаж байгаа хамжлагын суудаг намхан, харанхуй 13 өрөө байшин бий. Хорих газар хэвээрээ хадгалагдаж байна. Эндээс хуучин Төвдийн язгууртад болон хамжлагууд өсөд өөрөөр аж төрж байгааг ойлгож болох юм.
Шигазеэр түүх дурсгалын олон газраар танилцахын зэрэгцээ жуулчид цаст уулаар аялан жугаалж болох юм. Энд 8000 метраас дээш өргөгдсөн 4 цаст оргил бий. Үүний нэг нь дэлхийн хамгийн өндөр оргил болох Жомолунгма оргил болно. Жомолунгма оргил дэлхийн нэгдүгээр өндөр оргил төдийгүй, дэлхийд хамгийн сүрлэг өндөр оргил болох юм. Түүний ойролцоо 20 километрийн хэвцээнд 7000 метрээс дээш өндөрт өргөгдсөн 40 гаран оргил байгаа.
|