• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-19 11:43:23    
Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улс

Хятадын Олон Улсын Радио

    Нутаг сэвдгээр: 243,6 мянган хавтгай дөрвөлжин км. Түний дотор Ингландын нутаг 130 мянга 400 хавтгай дөрвөлжин км, Шотландын нутаг 78 мянга 800 хавтгай дөрвөлжин км, Валесын нутаг 20 мянга 800 хавтгай дөрвөлжин км, умард Ирландын нутаг 13 мянга 600 хавтгай дөрвөлжин км байна.

    Хүн ам: 59 сая 834 мянга орчим. Түүний дотор Ингландын 50 сая 93 мянга 100, Шотландын 5 сая 78 мянга 400, Валесын 2 сая 952 мянга 500, умард Ирландын 1 сая 710 мянга 300 байна. Албаны хэл нь Англи хэл, оршин суугчдын ихэнх нь Христосын шинэ шашин шүтдэг. Мөн Католик шашин, Исламын шашин, Энэтхэг шашин, Шикийн шашин, Еврей шашин, Буддын шашин зэргийг үштдэ.
Нийслэл: Лондон, 2003 оны байдлаар 7 сая 400 мянган хүн амтай. Хамгийн халуун 7-р сардаа 13 – 22 хэм, хамгийн хүйтэн 1-р сардаа 2 – 6 хэмтэй.

    Төрийн тэргүүн: Хатан хаан Элизабет 2-р , 192 оны 2-р сарын 6-ны өдөр суудалд сууж, 1953 оны 6-р сарын 2-ны өдөр хааны титэм зүүв.

    Ерөнхий байдал: Европын баруун хэсгийн арлын улс. Их Британи арал (Ингланд, Шотланд, Валес багтаж байна), Умард Ирландын хойд хэсэг болон хэсэг жижиг арлаас бүрдэж байна. Умард тэнгис, Доверын хоолой,, Инглишийн хоолойгоор Европын эх газартай харалдаа оршиж байна. Нийт 11450 километр урт тэнгисийн эргийн шугамтай. Тэнгис далайн дулан бүсийн өргөн навчит ойн цаг агаартай. Хамгийн халуундаа 32 хэмээс давахгүй, хамгийн хүйтэндээ хасах 10 хэмээс хэтрэхгүй. Хойд хэсэг болон баруун хэсгийн жилийн хур тунадасны хэмжээ 1100 мм-ээс давж, уулан нутагтаа 2000 мм-д хүрдэг, төв хэсгийн нам дор газартаа 700 – 850 мм, зүүн болон зүүн өмнөд хэсэгтээ 550 орчим мм байдаг. 2 – 3-р сардаа хамгийн хуурай, 10 -р сараа дараа жилийн 1-р сар хүртэл хамгийн чийглэг байдаг.

    Манай он тооллын 1 – 5-р зуунд Их Британи арлын зүүн өмнөд хэсэг нь Ромын эзэнт улсын ноёрхолд байжээ. Дараа нь Англочууд, Саконсчууд, Жутесчууд дараа дараагаар цөмрөлт хийж байв. 7-р зуунаас эхлэн феодалын тогтолцоо бүрэлдэн тогтов. 829 онд Ингланд нэгдсэнийг түүхэн дээр "Англо – Саконсын үе" гэж хэлдэг. 1066 онд Нормандийн ван Виллиам тэнгис гэтлэн Ингландын байлдан дагуулж, Нормадийн вант улс байгуулав. 1636 онд Ингланд болон Валес нэгдэв, 1640 онд хөрөнгөтөн ангийн хувьсгал дэгдэж, 1649 оны 5-р сарын 19-ний өдөр бүгд найрамдах улс байгуулав. 1660 онд вант улс дахин сэргэв. 1688 онд "Яруу алдарт хувьсгал" үүсэж, эзэн хаант үндсэн хуулийн засаглал хэрэгжүүлэв. 1707 онд Ингланд болон Шотланд нэгдэж, 1801 онд мөн Ирландтай нэгдэв. 18-р зууны 60-аад оноос 19-р зууны 30-аад оны үед аж үйлдвэрийн хувьсгалыг биелүүлсэн дэлхийн анхны орон болов. 1914 онд эзэлсэн колонийн нутаг нь өөрийнх нь нутгаас 112 дахин том байж, колонийн том орон болсон бөгөөд өөрийгөө "нар шингэдэггүй эзэнт улс" гэж нэрлэв. 1921 онд Ирландын өмнөд хэсгийн 26 муж "Чөлөөт улс" байгуулж, умард Ирландын 6 муж нь мөн Английн харьяанд байв. Дэлхийн 1-р дайнаас хойш Англи эхлэн уруудаж, дэлхийн ноёрхох байр суурийг нь ажмаар Америк орлов. Дэлхийн 2-р дайн нь Английн эдийн засгийн хүчин чадлыг ноцтой хохироов. 1947 онд Энэтхэг, Пакистан бие даасны дагуу, Английн колонийн ноёрхол эхлэн сүйрсэн боловч Англи нь мөн Английн холбооны 53 гишүүн орны тэргүүн байсаар байна. Англи өнөө мөн гадаадад 13 харьяа нутагтай байна. 1973 оны 1-р сард Европын хамтын нийгэмлэгт нэгдэв. \М. Цэцэн бэлтгэв\