• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-23 13:35:49    
Төгөлдөр хуурчин Лан Лан

Хятадын Олон Улсын Радио

    Лан Лан,1982оны 6-р сарын 14-д төрөв,төгөлдөр хуурчин. 

     Лан Лан Шэньян хотын нэг хөгжимчний гэр бүлд төржээ. 9 настайдаа Төвийн Хөгжмийн Дээд Сургуульд шалгуулан орж, профессор Жао Пингүөгийн шавь болов.

    11 настайдаа Германы хүүхэд залуучуудын олон улсын төгөлдөр хуурын 4-р тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн бөгөөд урлагийн гарамгай амжилтын шагнал хүртэв. 13 настайдаа Чайковскийн олон улсын залуу хөгжимчдийн 2-р тэмцээний алтан медаль хүртэв. Мөн тэр жилдээ Лан Лан урилгаар шинээр байгуулагдсан Хятадын үндэсний симфони хөгжмийн чуулгатай хамтран ажиллаж, нээлтийн ёслолын концертод төгөлдөр хуур гоцлон хөгжимдсөн байна. Тэрхүү нээлтийн ёслолд Хятад улсын экс дарга Жян Зэминь хүндэт зочны хувиар оролцсон байна.

    1999 онд, 17-тай Лан Лан Навиниагын хөгжмийн наадамд биеийн байдал нь тааруухан байсан André Watts-ыг орлон Чикагогын симфони найрал хөгжимчидтэй хамтаар Чайковскийн төгөлдөр хуурын нэгдүгээр тодруулалт хөгшжмийг хөгжимдсэн байна. Тоглолт эхлэхээс өмнө, урлагын том мастер Isaac Stemүзэгч олонд хандан: "Хятадын энэ залуу хүүгийн хөгжмөөс дэлхийн хамгийн яруу сайхан дууг та бүхэн сонсох болно" гэж Лан Ланг танилцуулсан байжээ. Үнэхээр хамаг сүүлчийн нотыг хөгжимдөж дуусангуут, үзэгчид бүхнээрээ босон зогсож халуунаар урайлан, нижгэнсэн алга ташилт удтал үргэлжилсэн байна. Тэр цагаас аваад Лан Лан Даниел Баренбоим, Лоорин Маазел жич жемс нарын концертод үргэлж хамт тоглох болжээ.

    Түүний нээлттэй стель нь өөрийг нь сонгодог хөгжим болон залуучуудын хоорондох элч болгосон байна." Миний мөрөөдөл бол хорин жилийн дараа би гудамжаар алхан явж байхад, бүх хүмүүс сонгодог хөгжмийг маш сайн ойлгож байгаа нь мэдрэгдэх явдал мөн" гэж Лан Лан хэлж байсан. Лан Лан талайгаач алдарт удирдаач Leonard Bernstein-ний нэрээр нэрийдсэн Leonard Bernstein-ний нэрэмжит урлагийн амжилтын том шагнал авсан юм. Энэ том шагналын зорилго нь бүх дэлхийн " урлагт хамгийн их нэмэр хандив оруулсан урлагчин"-ийг шагнах зорилготой юм. Лан Лан бол тус шагналыг хүртсэн цорын ганц уран сайханч бөгөөд тэр жил уг шагналыг хүртсэн цорын ганц урлагчин юм. Америкийн хүүхэд залуучуудын алдарт сэтгүүл болох " хүн" сэтгүүлд – дэлхийг өөрчлөгч 20 залуу хүн"-ийг шалгаруулахад Лан Лан цорын ганц урлагчиний хувиар шалгагдан оржээ.

    2006 оны 6-р сарын 6-ны өдөр тэрээр Бавариагын гурван симфони хөгжмийн чуулга, Доминго, жич Diana Damrau нарын зэрэг хөгжимчдийн хамт дэлхийн цомын төлөөний тэмцээний нээлтээс өмнөх " гурван хөгжмийн чуулга хийгээд ододын"концертод хамт тоглосон юм. 

     2008 оны 8-р сарын 8-ны өдөр урилгаар Бээжингийн олимпын наадамд тоглосон байна.